Монгол Улсын усан замын тээвэр 1950-аад оноос 1980 оны сүүл хүртэл эрчимтэй хөгжиж, 1 чирэгч, 3 чиргүүл онгоцоор ОХУ-аас импортолж буй өргөн хэрэглээний бараа, шатах тослох материал болон бусад ачааг Ханх, Хатгал боомтын хооронд тээвэрлэж баруун аймгуудыг хангаж байсан төдийгүй Сэлэнгэ мөрнөөр гол төлөв мод бэлтгэл, үр тарианы тээвэрлэлт хийгддэг байсан.
Монгол Улсын “Усан замын тээврийн тухай” хууль нь анх 2003 онд батлагдсан бөгөөд “Усан замын тээврийн тухай” хуулийн шинэчилсэн найруулгыг 2017 онд УИХ-аар батлуулсан.
Энэхүү хууль 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлсэн ба хуулийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд холбогдох дүрэм, журмыг шинээр болон шинэчлэн боловсруулах ажлыг хийж байна.
“Усан замын тээврийн хэрэгслийн хөвөлтийн аюулгүй байдлын дүрэм”, “Усан замын тээврийн хэрэгслээр зорчигч, ачаа тээвэрлэх дүрэм”, “Усан замын тээврийн хэрэгсэлд техникийн хяналтын үзлэг хийх, тоо бүртгэл хөтлөх, улсын дугаар олгох журам”, “Усан замын обьект болон усан замын тээврийн хэрэгслийн техник-ашиглалтын дүрэм”, “Усан замын тээврийн аюулгүй байдалтай холбоотой обьектод гэрчилгээ олгох журам”, “Усан замын тээврийн хэрэгслийн жолооч, мэргэшсэн жолооч бэлтгэх журам” зэрэг дүрэм, журмуудыг шинээр болон шинэчлэн боловсруулж, Зам, тээврийн хөгжлийн сайдаар батлуулан хэрэгжүүлэн ажиллаж байна.
“Усан замын тээврийн хэрэгсэлд техникийн хяналтын үзлэг хийх, тоо бүртгэл хөтлөх, улсын дугаар олгох” журмын хэрэгжилтийг хангах, усан замын тээврийн хэрэгслийг техникийн үзлэг, тооллогод хамруулах нэгдсэн арга хэмжээг жил бүр зохион байгуулдаг.
2021 оны жилийн эцсийн байдлаар улсын бүртгэлд 147 тээврийн хэрэгсэл байна. Ковид-19 цар тахлын дэгдэлттэй холбоотойгоор усан замын тээвэр эрхлэгч иргэд, ААН-үүдийн дийлэнх хувь нь усан замын тээврийн хэрэгслээ хөвөлтөд гаргаагүй хүлээлтийн байдалтай байсан бөгөөд техникийн хяналтын үзлэгт усан замын нийт 65 тээврийн хэрэгслийг хамруулахад 59 тээврийн хэрэгсэл тэнцэж, 1 тээврийн хэрэгсэл тэнцээгүй, 5 тээврийн хэрэгсэл засвартай дүнтэй байна.
Далайн захиргаанаас жил бүр усан замын тээврийн үйлчилгээ эрхлэгч аж ахуйн нэгж, иргэд болон усан замын тээврийн хэрэгслийн жолооч нарыг бүртгэлжүүлэх, тэдэнд холбогдох хууль, тогтоомжийг сурталчлан таниулах, аюулгүйн ажиллагааны заавар, зөвлөмж өгөх зорилго бүхий сургалт, семинарыг 2007 оноос төв болон орон нутгийн байгууллага, төрийн бус байгууллагуудын мэргэжилтнүүдийн оролцуулан Хөвсгөл аймгийн Хатгал тосгонд нь тогтмол зохион байгуулж ирсэн.
Хөвсгөл аймгийн Хатгал тосгонд 2016 оны 07 дугаар сард “Монгол Улсын усан замын тээврийн аюулгүй ажиллагаа” сэдэвт үндэсний семинарыг ОУДБ-ын Техникийн хамтын ажиллагааны хэлтсийн Ази, Номхон далайн бүс нутгийн тасаг, Далайн эрэн хайх, авран туслах холбоо зэрэг олон улсын байгууллагын төлөөллийг оролцуулан амжилттай зохион байгуулсан. Энэхүү семинарыг жил бүр уламжлал болгон зохион байгуулснаар усан замын тээврийн хэрэгслийн жолоочийг чадавхжуулах, тээврийн хэрэгсэл эзэмшигчдыг мэдээ, мэдээллээр хангах ач холбогдолтой юм.
Европын холбооноос санаачлан гаргасан “Хувийн хөвөгч хэрэгсэл”-ийн ISO 12402 олон улсын багц стандартыг 2014 оноос эхлэн үндэсний стандарт болгон батлуулах ажлыг хэрэгжүүлэн ажиллаж байгаа бөгөөд усан замын тээврийн салбар дахь хүний аюулгүй байдлыг хангах, аврах хантаазны ашиглалт, ач холбогдлыг олон нийтэд сурталчлах, стандартын мөрдөлтөд хяналт тавьж ажилладаг.
Далайн захиргаа нь усан замын тээврийн аюулгүй ажиллагаанд хяналт тавих зорилгоор эргийн хяналтын завьт эргүүлийг ажиллуулах, онцгой нөхцөлд эрэн хайх, авран туслах чиглэлээр хамтран ажиллах зорилгоор ОБЕГ-тай 2015 онд хамтын ажиллагааны Санамж бичгийг, Усан замын тээврийн үйлчилгээ эрхлэгч аж ахуйн нэгж, иргэд болон усан замын тээврийн хэрэгслийн жолооч нарт зориулан усанд осолдсон хүнд анхан шатны тусламж үзүүлэх чадвар эзэмшүүлэх, усанд хүний амь нас эрсдэхээс урьдчилан сэргийлэх сургалт, сурталчилгааг хамтран зохион байгуулах, төрийн болон төрийн бус байгууллагуудын ажлын уялдаа, хамтын ажиллагааг сайжруулах зорилгоор Хөвсгөл аймгийн “Улаан загалмайн хороо” ТББ-тай хамтын ажиллагааны Санамж бичгийг тус тус байгуулан ажиллаж байна.
ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ЧИГЛЭЛ:
ХАМТРАН АЖИЛЛАДАГ ТӨРИЙН БОЛОН ТӨРИЙН БУС БАЙГУУЛЛАГУУД:
Улсын бүртгэлд бүртгэлтэй усан замын тээврийн хэрэгслийн техникийн хяналтын үзлэг, тооллогод 2021 онд хамрагдсан байдал:
Улсын бүртгэлд бүртгэлтэй усан замын тээврийн хэрэгслийн техникийн хяналтын үзлэг, тооллогод 2020 онд хамрагдсан байдал:
“Усан замын тээврийн хэрэгслийн жолооч, мэргэшсэн жолооч бэлтгэх журам”-ын дагуу усан замын тээврийн хэрэгслийн жолооч мэргэшсэн жолооч бэлтэх ажлын хүрээнд бага оврын усан замын тээврийн хэрэгслийг 2-оос дээш жил осол, аюулгүй жолоодож, зохих дадал, туршлага хуримтлуулсан этгээдийн ур чадварыг үнэлэх ажлыг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Мэргэжлийн боловсрол, сургалтын үнэлгээ, мэдээлэл арга зүйн төвтэй хамтран зохион байгуулахаар 2021 оны 08 дугаар сарын 02-08-ны өдрүүдэд Архангай аймгийн Өгийнуур сум, Хөвсгөл аймгийн Хатгал тосгонд зохион байгуулав. Уг шалгалтанд 95 иргэнийг хамруулж онолын болон ур чадварыг усан замын тээврийн хэрэгслийн жолоочийн мэргэжлийн II төвшний чадамжийн гүйцэтгэлийн шалгуур үзүүлэлтээр үнэлж, үнэлүүлэгчийн чадамжийг үнэлсэн.
Далайн захиргаанаас жил бүр тогтмол зохион байгуулдаг “Усан замын тээврийн аюулгүй ажиллагаа” сургалт семинарыг дээрх үнэлгээнд хамрагдсан усан замын тээврийн үйлчилгээ эрхлэгчдийн төлөөлөл завь жолоодогч 100 орчим оролцогчтойгоор 2021 оны 08 дугаар сарын 03, 05-ны өдрүүдэд Архангай аймгийн Өгий нуур сум, Хөвсгөл аймгийн Хатгал тосгонд зохион байгуулав.
Хөвсгөл нууранд усан замын тээврийн хэрэгсэл эзэмшигч аж ахуйн нэгж, байгууллага, иргэдийн усан замын тээврийн хэрэгслийн тээвэрлэлтийн аюулгүй байдлыг хангуулах, осол зөрчлөөс урьдчилан сэргийлэх талаар “Усан замын тээврийн тухай” хууль, шинээр батлагдсан дүрэм журам, усан замын тээвэр дэх төрийн хяналт, шалгалт, салбарын хууль тогтоомжийн талаар мэдлэг мэдээлэл олгох “Усан замын тээврийн аюулгүй ажиллагаа” сэдэвт хамтарсан сургалт, семинарыг 2019 оны 06 дугаар сарын 18-ны өдөр Хөвсгөл аймгийн Хатгал тосгонд зохион байгуулав. Семинарт орон нутаг дахь төрийн байгууллагын ажилтнуудын төлөөлөл, байгаль хамгаалагчид болон усан замын тээврийн үйлчилгээ эрхлэгч иргэд, аж ахуйн нэгж, байгууллагууд, завь жолоодогч зэрэг 98 хүн оролцсон.
Семинарт “Усан замын тээврийн тухай” хууль, шинээр батлагдсан дүрэм, журмын танилцуулга, усан замын тээврийн салбарт авч хэрэгжүүлж буй зарим арга хэмжээ, Усан замын тээвэр дэх төрийн хяналт, шалгалт, салбарын хууль, тогтоомжийн хэрэгжилт, Усан замын тээврийн хэрэгслийн бүртгэл, мэдээллийн сан, бүртгүүлэхэд анхаарах зүйл, бүрдүүлэх баримт бичгүүд, Аялал жуулчлалын талаар төрөөс баримталж буй бодлого, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээ, Тусгай хамгаалалттай газар нутгийн талаарх баримтлах бодлого, цаашид хэрэгжүүлэх талаар авч буй арга хэмжээ, Хөвсгөлийн байгалийн цогцолборт газарт усан замын тээврийн үйлчилгээ эрхлэхэд анхаарах зүйл, тусгай хамгаалалттай газрын хууль, тогтоомж, түүний дэглэм, Усны тухай хууль, байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай хууль, түүний хэрэгжилт анхаарах асуудлууд, Хөвсгөл нуурын экологи системийн онцлог, түүнийг хамгаалах, Эрэн хайх, аврах ажиллагааны стандарт, дүрэм, журам, Осолд өртсөн хүнд эмнэлгийн анхны тусламж үзүүлэх сургалт, Усан замын тээврийн тухай хууль, тогтоомж зөрчигчдөд хүлээлгэх хариуцлага сэдэвт илтгэлүүд тавигдаж, тулгамдаж буй асуудлуудын талаар хэлэлцүүлэг болов.
Семинарт усан замын тээврийн хэрэгслийн бүртгэл, мэдээллийн сан бүрдүүлэхэд анхаарах зүйл бүрдүүлэх баримт бичгүүдийн талаар Далайн захиргааны Усан замын тээврийн бүртгэл хариуцсан мэргэжилтэн илтгэл тавьж оролцов.
Түүнчлэн “Усан замын тээврийн тухай” хууль /шинэчилсэн найруулга/, шинээр батлагдсан “Усан замын тээврийн хөвөлтийн аюулгүй байдлын дүрэм”, ”Усан замын тээврийн хэрэгслээр зорчигч, ачаа тээвэрлэх дүрэм” зэрэг салбарын хууль, тогтоомжуудыг эмхэтгэсэн “Гарын авлага”-ыг семинарт оролцогчдод өгсөн байна.
МОНГОЛ УЛСАД УСАН ЗАМЫН ТЭЭВЭРЛЭЛТИЙН АЖИЛ, ҮЙЛЧИЛГЭЭ ЭРХЛЭХЭЭР БОЛ ЯМАР ХУУЛЬ, ТОГТООМЖИЙН ХҮРЭЭНД ҮЙЛ АЖИЛЛАГАА ЯВУУЛАХ ЁСТОЙ ВЭ?
УСАН ЗАМЫН ТЭЭВРИЙН ХЭРЭГСЛИЙГ БҮРТГҮҮЛЭХ, БҮРТГЭЛД ШИЛЖИЛТ ХӨДӨЛГӨӨН ХИЙЛГЭХ, ГЭРЧИЛГЭЭ, УЛСЫН ДУГААР АВАХААР БОЛ ХААНА ХАНДАХ ВЭ?
ЗТХЯ-НЫ ХАРЬЯА ДАЛАЙН ЗАХИРГААНД ХАНДАЖ, ӨӨРИЙН ЭЗЭМШЛИЙН ӨМЧЛӨЛИЙН ТЭЭВРИЙН ХЭРЭГСЛИЙГ БҮРТГҮҮЛЭХ, БҮРТГЭЛД ШИЛЖИЛТ ХӨДӨЛГӨӨН ХИЙЛГЭХ, ТЭЭВРИЙН ХЭРЭГСЛИЙН ГЭРЧИЛГЭЭ, УЛСЫН ДУГААР АВНА.
БҮРДҮҮЛЭХ БАРИМТ БИЧГҮҮД:УСАН ЗАМЫН ТЭЭВРИЙН ХЭРЭГСЛИЙН ШИЛЖИЛТ ХӨДӨЛГӨӨНИЙГ ЗАЙЛШГҮЙ ХИЙЛГЭХ ТОХИОЛДЛУУД:
УСАН ЗАМЫН ТЭЭВРИЙН ХЭРЭГСЛИЙГ БҮРТГЭЛЭЭС ХАСАХ ҮНДЭСЛЭЛ:
УСАН ЗАМЫН ТЭЭВРИЙН ХЭРЭГСЛИЙН ГЭРЧИЛГЭЭГ ҮРЭГДҮҮЛСЭН ТОХИОЛДОЛД БҮРДҮҮЛЭХ БАРИМТ БИЧГҮҮД:
УСАН ЗАМЫН ТЭЭВРИЙН ХЭРЭГСЛИЙН ТЕХНИКИЙН ХЯНАЛТЫН ҮЗЛЭГ, ШАЛГАЛТ
УСАН ЗАМЫН ТЭЭВРИЙН ХЭРЭГСЛИЙГ ХУВИЙН ХЭРЭГЦЭЭНД АШИГЛАХААР БОЛ ТУСГАЙ ЗӨВШӨӨРӨЛ АВАХ ШААРДЛАГАТАЙ ЮУ?