Монгол Улсын Далайн захиргаа нь хөлөг онгоцны бүртгэлийн үйл ажиллагааг 2003 оноос эрхлэн явуулсан бөгөөд нийт 3800 гаруй хөлөг онгоцыг бүртгэсэн байна.
Далайн тээврийн үйл ажиллагаанд хариуцсан үүрэг, чиглэлээр оролцдог хил гаалийн, даатгалын, эргийн хяналт шалгалтын гэх мэт байгууллагууд буюу мэдээлэл хэрэглэгчид маш олон байдаг билээ.
Иймд хэрэглэгчдэд мэдээлэл авахад хялбар, шуурхай болгох зорилгоор Далайн захиргаа нь өөрийн байгууллагын цахим хуудсандаа тухайн хөлөг онгоц Монгол Улсын хөлөг онгоцны бүртгэлд бүртгэлтэй эсэх талаар мэдээлэл авч болох лавлагааны хэсгийг байршуулаад байна. Энэхүү лавлагааг бүх хэрэглэгчдэд нээлттэй байдлаар авч болохуйцаар байршууллаа.
https://monmarad.gov.mn/en/