Хөвсгөл нууранд авч хэрэгжүүлсэн ажил үйлчилгээ

Далайн захиргааны даргын 2014 оны 8 дугаар тушаалын дагуу Далайн захиргааны албан хаагчид дотоодын усан замын чиглэлд 2014 оны 06 дугаар сарын 25-ны өдрөөс 08 дугаар сарын 25-ны өдрүүдэд усан замын тээврийн үйл ажиллагаатай танилцах, хяналт шалтгалт тавих зорилгоор Хөвсгөл аймгийн Хатгал тосгонд ажиллаад ирсэн.
1.   Усан замын тээврийн хэрэгслийн үйл ажиллагаанд хяналт тавьж, аюулгүй ажиллагааны зааварчилгаа өгөв
2.    Сургалт зохион байгуулав
3.   “Сүхбаатар” хөлөг онгоцонд хяналт тавьж үйл ажиллагаатай нь танилцав.
4.   Тэмдэг, тэмдэглэгээний ажлын гүйцэтгэлд хяналт тавьж үйл ажиллагааг хурдасгав.
 
Эдгээр ажлын хүрээнд Тойлогт, Монгол нуур, Жанхай тур, Ашихай, Дөл, Хөвсгөл сор, Монгол далай, Эртний далай, Хөсгөл усан зам, Алаг цар зэрэг 50 гаруй аж ахуйн нэгж байгууллага, иргэдэд усан замын тээврийн хэрэгслүүдэд техник-экологийн үзлэг шалгалт хийж, усан онгоц /завь/ эзэмшигч, жолооч, болон багийн бусад гишүүдэд, аялагчдад учирч болзошгүй гэмтэл, зайлшгүй шаардлагатай үед дагалдах багаж, төхөөрөмж аврах хантааз, цагираг, аптек, галын хор зэрэг аваар ослоос урьдчилан сэргийлэх үүднээс аялалд гарахын өмнө байнга шалгаж байх талаар аюулгүй ажиллагааны зааварчилгааг өгч усан замын тээврийн хэрэгсэл жолоодогч нарт анхан шатны болон давтан сургалт зохион байгуулж үнэмлэхжүүлэв.

Шинэ мэдээ


Үйл явдлын мэдээ