Далайд гарцгүй орнуудын “Худалдаа хөнгөвчлөх тухай” зөвлөлдөх уулзалт, семинар болж өндөрллөө

Энэхүү өндөр дээд хэмжээний зөвлөлдөх уулзалт, семинар 2014 оны 6 дугаар сарын 1-2-ны өдрүүдэд Улаанбаатар хотод болж өнгөрсөн ба Далайн захиргааны дарга болон ахлах мэргэжилтэн урилгаар оролцож холбогдох мэдээллийг авав.

Тус семинарт далайд гарцгүй хөгжиж буй орны статус бүхий орнуудаас нийт 20 гишүүн оролцсон ба НҮБ-ын Далайд гарцгүй орнууд болон Жижиг арлын орнуудын асуудал хариуцсан хамгийн өндөр албан тушаал (Under-Secretary- General and High Representative for the Least developed Countries, Landlocked developing countries and Small Island Developing states of the United Nations Organization) -ын хүн болох Gyan Chandra Acharaya-гаар ахлуулсан НҮБ-ийн байгууллагууд болох Дэлхийн худалдааны байгуулла (WTO), UNCTAD, Дэлхийн Гаалийн байгууллага (WCO)-ын холбогдох удирдах албаны хүмүүс болон Oлон улсын Худалдаа, аж үйлдвэрийн Танхим (ITC), Дэлхийн банк (World bank), Азийн хөгжлийн банк (ADB), Монгол Улсад суух элчин сайдын яамдын төлөөлөл оролцов.

Шинэ мэдээ


Үйл явдлын мэдээ