Монгол Улсын далбаатай хөлөг онгоцуудад хяналт шалгалт хийж байна

Улаанбаатар, 2025 оны хоёрдугаар сарын 19. /ДАЛАЙН ЗАХИРГАА/ Монгол Улсын Далайн Захиргаа энэ сарын 18-наас 28-ны өдрүүдэд Вьетнам, Сингапур улсад Монгол Улсын төрийн далбаа мандуулан их далайд далайн тээврийн үйл ажиллагаа явуулж буй хөлөг онгоцуудад далбааны эзэн улсын хяналт, шалгалт хийж байна.

Энэхүү шалгалтыг Монгол Улсын Далай ашиглах тухай хууль, олон улсын гэрээ, конвенц болон Олон улсын далайн байгууллага (ОУДБ)-ын холбогдох тогтоол, дүрэм журмын дагуу хяналт шалгалтыг улсын байцаагчид гүйцэтгэж байна.

Боомтын эргийн хяналтын албанаас хөлөг онгоцонд тавигдах шаардлагын дагуу тогтмол үзлэг, шалгалтыг хийдэг бөгөөд энэ удаагийн шалгалтын гол зорилго нь их далайд аялж буй хөлөг онгоцны техникийн бүрэн бүтэн байдлыг нягтлан шалгах, олон улсын эрх зүйн шаардлагад нийцэж байгаа эсэхийг хянах явдал байлаа.

Ийнхүү хяналт, шалгалт явуулснаар хөлөг онгоц осолдох, эвдрэх, мөргөлдөх, хүний амь нас эрсдэх, хүрээлэн буй орчин бохирдох зэрэг эрсдэлээс урьдчилан сэргийлэх боломжтой юм.

Шинэ мэдээ


Үйл явдлын мэдээ