Ханой, 2025 оны хоёрдугаар сарын 19. /ДАЛАЙН ЗАХИРГАА/ Монгол Улсын Далайн Захиргааны дарга Б.Сайнбаяр Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Далайн Захиргаатай "санамж бичиг"-ийн хүрээнд хийгдэх ажлын төлөвлөгөөнд гарын үсэг зурлаа.
Энэхүү хийхдэх ажлын төлөвлөгөөнд нь хоёр орны далайн тээвэр, логистикийн салбарт хамтын ажиллагааг өргөжүүлж, хөгжүүлэх чухал алхам болж байна.
Уулзалтын үеэр талууд нийт дөрвөн асуудлаар хэлэлцэн тохиролцсон бөгөөд нэмэлтээр дотоодын усан замын хяналт, логистикийн чиглэлээр мэдээлэл, туршлага солилцох байнгын механизм бий болгох талаар санал нэгдлээ.
Хамтын ажиллагааны хүрээнд далайн тээврийн хөгжлийг дэмжих, харилцан мэдээлэл солилцох, хяналтын тогтолцоог сайжруулах чиглэлд олон талт арга хэмжээнүүдийг хэрэгжүүлэхээр төлөвлөж байна. Энэхүү санамж бичиг нь Монгол Улсын далайн тээврийн салбарт шинэ боломжуудыг бий болгож, олон улсын хамтын ажиллагааг бэхжүүлэхэд чухал түлхэц өгч буйг Б.Сайнбаяр онцолсон юм.
Хийгдэх ажлын төлөвлөгөөний хүрээнд зохион байгуулагдах дараагийн уулзалтыг ирэх гуравдугаар сард зохион байгуулахаар хоёр тал харилцан тохиролцлоо.