Нээлттэй ажлын байрны зар

АЖЛЫН БАЙРАНД УРЬЖ БАЙНА.

 

Монгол Улсын Далайн захиргаанаас зарлаж буй ажлын байрны сонгон шалгаруулалтад оролцохыг урьж байна.

 

Ажлын байр: Хөлөг онгоцны бүртгэл, хяналтын албаны дарга

 

Тавигдах шаардлага:

  • Хөлөг онгоцны удирдлага, хөлөг онгоцны инженер мэргэжлээр бакалаврын эсхүл магистрын зэрэгтэй байх;
  • Англи хэл, эсхүл бусад гадаад хэлний зохих мэдлэгтэй байх;
  • Мэргэжлээрээ 5 болон түүнээс дээш жил ажилласан байх;
  • Улсын байцаагчийн бүрэн эрхийг хэрэгжүүлэх дадлага, туршлагатай байх;
  • Компьютерын үндсэн хэрэглээний программууд дээр ажиллах чадвартай байх;
  • Эрхэлсэн ажлын хүрээнд хариуцах ажилтныг удирдан зохион байгуулах чадвартай байх, албан бичиг болон бусад холбогдох төлөвлөгөө, тайлан боловсруулах, багаар ажиллах, харилцааны соёл, ёс зүйтэй, хариуцлага хүлээх чадвартай байх, ажил хэрэгч сэтгэлгээтэй, хувийн зохион байгуулалт сайтай, мэдээлэл цуглуулах, дүн шинжилгээ хийх чадвартай байх,

 

  • Бүрдүүлэх баримт бичиг:
  • Төрийн албан хаагчийн анкет /Маягт 1/
  • Боловсролын диплом /нотариатаар гэрчлүүлсэн/, бусад үнэмлэх, гэрчилгээний хуулбар 
  • Иргэний үнэмлэхийн хуулбар эсхүл иргэний үнэмлэхийн лавлагаа
  • Хэрэв ажлаас чөлөөлөгдсөн бол ажлаас чөлөөлсөн шийдвэр
  • Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тодорхойлолт (e-mongolia).

 

Бүртгэл:

Баримт бичгийг 2025 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 10:00 цаг хүртэлх хугацаанд Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, Ерөнхий сайд А.Амарын гудамж, Лагшан төвийн 900 тоот өрөөнд авч ирнэ үү.

 

Бүртгэлтэй холбогдох мэдээллийг Хууль тогтоомж хариуцсан ахлах мэргэжилтэн Д.Ганзориг (95330757)-оос тодруулна уу.

Шинэ мэдээ


Үйл явдлын мэдээ