БНХАУ-д “Далайн технологи ба тоног төхөөрөмж” Олон улсын үзэсгэлэн зохион байгуулагдлаа

2014 оны 3 дугаар сарын 19-нөөс 21-ний өдрүүдэд БНХАУ-ын Бээжин хотноо “Далайн технологи ба тоног төхөөрөмж” Олон улсын үзэсгэлэн зохион байгуулагдсанаар манай байгууллагын далайн тээвэр хариуцсан мэргэжилтэн М.Мөнхцэцэг, ложистик, боомт хариуцсан Ш.Долгион нар оролцов.

Тус улсын болон Олон улсын далайн тээврийн салбарын байгууллагууд өргөн хүрээтэй оролцсон бөгөөд бусдаас онцлог шинэлэг технологи, дэвшилтэт тоног төхөөрөмжүүдээ дэлгэн тавьж, үзэсгэлэн сонирхогчдын сонирхсон асуултанд хариулан тараах материалуудаар хангаж байв.

Бид энэхүү үзэсгэлэнд оролцсоноор цаашид БНХАУ төдийгүй бусад орнуудтай хамтран ажиллах хамтын ажиллагааг өргөжүүлэх, туршлага судлах, мэргэшсэн боловсон хүчин бэлтгэх зэрэг асуудлуудаар салбарын байгууллагуудтай уулзаж санал солилцож амжилттай оролцоод ирлээ.

Шинэ мэдээ


Үйл явдлын мэдээ