Улаанбаатар, [2025.01.14] Удирдлагын академиас зохион байгуулж буй “Гүйцэтгэлийн төлөвлөгөө боловсруулах, үнэлэх аргачлал” төрийн албан хаагчдыг чадавхжуулах сургалтад Монгол Улсын Далайн захиргааны алба хаагчид хамрагдлаа.
Уг сургалтад Монгол Улсын Далайн захиргааны нийт 35 албан хаагч оролцлоо. Сургалтаар “Байгууллагын гүйцэтгэлийн төлөвлөгөө боловсруулах арга зүй”, “Албан хаагчийн гүйцэтгэлийн төлөвлөгөөнд Хяналт-шинжилгээ үнэлгээ хийх арга зүй”, “Байгууллагын гүйцэтгэлийн төлөвлөгөө” зэрэг сэдвийн хүрээнд зохион байгууллаа.