ДАЛБААНЫ ЭЗЭН УЛСЫН ХӨЛӨГ ОНГОЦНЫ БҮРТГЭЛ, ХЯНАЛТ, ЭРХ ҮҮРГИЙН ХЭРЭГЖИЛТ СУРГАЛТ БОЛЛОО

Улаанбаатар, [2024.12.02] – НҮБ-ын хэрэгжүүлэгч агентлаг Олон улсын Далайн Байгууллагын (ОУДБ) мэргэжилтнүүдээр ахлуулсан “Далбааны эзэн улсын хөлөг онгоцны бүртгэл, хяналт, эрх  үүргийн хэрэгжилт” сэдэвт сургалт өнөөдөр “Пума Империал”-д боллоо.

Таван өдрийн эрчимжүүлсэн сургалтад Хууль зүй, дотоод хэргийн яам, Гадаад харилцааны яам, Зам тээврийн яам, Монгол Улсын Далайн захиргаа зэрэг байгууллагын нийт 30 гаруй албаны төлөөлөл оролцлоо.

Энэхүү сургалт нь Монгол Улс олон улсын конвенц, дүрэм журмыг үр дүнтэй хэрэгжүүлэх чадавхыг нэмэгдүүлэх, ялангуяа далбааны эзэн улсын эрх, үүрэг, хариуцлагатай холбоотой зохицуулалтыг сайжруулах зорилготой юм. “Энэхүү сургалтаар дамжуулан олж авах мэдлэг, туршлага нь олон улсын конвенцын хэрэгжилтийг ахиулж Монгол Улсын далайн салбарт үзүүлэх үр нөлөөг улам нэмэгдүүлнэ” гэдгийг Монгол Улсын Далайн захиргааны дарга Б.Сайнбаяр онцлов.

Сургалтыг ОУДБ-ын зөвлөх, хатагтай Биргит Соллинг Олсен, ноён Гахин Ялсин нар удирдан явуулж байна. Тус сургалт олон улсын далайн эрх зүйн конвенц, улс орны үүрэг, далбааны эзэн улсын хөлөг онгоцны хяналт, далайн аюулгүй байдал, далайн байгаль орчныг хамгаалах зэрэг сэдвийг хамрав.

Шинэ мэдээ


Үйл явдлын мэдээ