“ХУУРАЙ БООМТЫН ХЭЛЭЛЦЭЭРИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ” СЭДЭВТ БҮС НУТГИЙН СЕМИНАР БОЛЛОО

Зам, тээврийн яамны харьяа Монгол Улсын Далайн захиргаа, НҮБ-ын Ази, Номхон далайн Эдийн засаг, Нийгмийн комисс (АНДЭЗНК)-ийн Зүүн болон Зүүн хойд Азийн салбартай хамтран “Хуурай боомтын тухай Засгийн газар хоорондын хэлэлцээрийг хэрэгжүүлэх” сэдэвт семинарыг энэ сарын 13-ны өдөр Улаанбаатар хотноо зохион байгууллаа.

Монгол Улс НҮБ-ын Ази, Номхон далайн Эдийн засаг, Нийгмийн комисс (АНДЭЗНК)-ийн боловсруулан гаргасан “Хуурай боомтын тухай Засгийн газар хоорондын хэлэлцээр”-т 2016 онд нэгдэн орж, тус олон улсын байгууллагатай тогтмол хамтран ажиллаж хуурай боомтыг байгуулахад шаардагдах техникийн тусламж, зөвлөмжийг өгч ажиллаж байна.

Энэхүү арга хэмжээнд НҮБ-ын (АНДЭЗНК)-ийн Зүүн болон Зүүн хойд Азийн салбарын дарга Б.Ганболд, БНХАУ-ын зочин илтгэгч Шэнь И, МУИС-ийн Бизнесийн сургуулийн профессор Н.ОТГОНСАЙХАН зэрэг албаны хүмүүс оролцож, итгэл тавьлаа.

Семинарт Монгол Улсад хувьд хуурай боомтыг хөгжүүлэх зорилгоор байгуулагдсан ажлын хэсгийн гишүүд, төрийн бодлого, шийдвэр гаргагчид, тээвэр логистикийн салбарт үйл ажиллагаа явуулж буй хувийн хэвшлийн 70 гаруй албаны төлөөлөл, эрдэмтэн судлаачид төлөөлөл оролцлоо. 

Цаашид Монгол Улсад хуурай боомтыг байгуулах авах арга хэмжээ, үйл ажиллагааны талаар энэхүү семинар нь чухал ач холбогдолтой байсныг оролцогчид тодотгов.

Шинэ мэдээ


Үйл явдлын мэдээ