Усан замын тээврийн тухай хуульд заасан бүрэн эрхийн хүрээнд Нийслэл, Архангай, Баян-Өлгий, Булган, Дорнод, Хөвсгөл, Ховд, Сэлэнгэ, Увс аймгуудын Засаг даргын захирамжаар аймгийн хэмжээнд гол, мөрөн, нууруудад усан зам тээврийн хэрэгслээр зорчигч тээвэрлэх хөвөлтийн эхлэх, дуусах хугацааг тогтоосон байдаг. Иймээс дээрх шийдвэрийн дагуу аж ахуйн нэгж, иргэд та бүхнийг болзошгүй осол, эрсдэлээс урьдчилан сэргийлэх, аюулгүй байдлыг хангах зорилгоор усан замын тээврийн үйлчилгээг бүрэн зогсоож, цаашид гол, мөрөн, нуурт ашиглах, зорчигч тээвэрлэлтийн үйл ажиллагаа явуулахгүй байхыг анхааруулж байна.