Зам, тээврийн яамны харьяа Монгол Улсын Далайн захиргааны даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Сайнбаяр тэргүүтэй төлөөлөгчид “Ляонин мужийн Олон Улсын хөрөнгө оруулалт, худалдааны 5 дахь удаагийн форум”-д оролцохоор 2024 оны 09 дүгээр сарын 24-29-ний өдрүүдэд БНХАУ-д ажиллаж байна.
Энэ хүрээнд өнөөдөр Далянь хотын орлогч дарга Лэн Сюэфэн болон бусад албаны хүмүүстэй уулзаж, Далянь далайн боомтоор дамжуулан Монгол Улсын импортын автомашиныг төмөр зам болон авто замаар тээвэрлэх, туршилтын тээвэр хийх, цаашид хамтран ажиллах талаар санал солилцлоо.
Уулзалтад Далянь хотын орлогч дарга Лэн Сюэфэн, Далянь хотын Гадаад харилцааны газрын дарга Чен Инжун, Далянь хотын тээврийн товчооны орлогч дарга Ван Лили, Далянь хотын худалдааны товчооны орлогч дарга Ли Хэминг, Ляонин порт группийн Далянь автомашины терминалын компанийн ерөнхий менежер нар оролцлоо.