ЭРГИЙН ЦЭВЭРЛЭГЭЭ ХИЙЖ ГҮЙЦЭТГЭЛЭЭ.

Зам, тээврийн яамны харьяа Далайн захиргаа Хөвсгөл нуурын эрэг дагуух хог хаягдлыг цэвэрлэх, зайлуулах арга хэмжээг орон нутгийн иргэд, завьчидтай хамтран 2024 оны 09 дүгээр сарын 18,19-ны өдрүүдэд 6 дахь жилдээ Хатгал тосгоны нутаг дэвсгэрт хийж гүйцэтгэлээ. Энэ жил ‘’Леона резорт’’-оос "Сувдан эрэг" хүртэл, далайн зах болон засмал замын урд, хойд хэсэг, усан замын зогсоол хэсгээр хог хаягдлыг цэвэрлэх явцад олон тооны хэрэглэсэн нойтон салфетик, малгай, хувцасны үлдэгдэл, гутал, углааш болон ахуйн хог болох хүүхдийн живх, их хэмжээний хуванцар сав, тор, гялгар уутны тасархай, тамхины шилбэ нийт 27 шуудай хог цэвэрлэж ангилан ачиж хогийн цэгт буулгалаа. .

Эрэг дагуу жуулчны баазуудыг ойр орчмын хог хаягдлыг цэвэрлэхийг уриалан, хамтран ажиллалаа.

НҮБ-аас Далай тэнгисийг хамгаалах тухай уриалга гарган Тогтвортой хөгжлийн зорилтын 14 дүгээрт тусгасан ба гишүүн улс бүр эдгээр зорилтыг хэрэгжүүлэхэд хувь нэмрээ оруулан ажиллах үүрэг хүлээсэн байдаг.

Иймд иргэд та бүхэн амарч, зугаалах үедээ өөрсдийн хог хаягдлыг цэвэрлэн байгаль дэлхийгээ бохирдуулахгүй байж, байгальд ээлтэй аялахыг Монгол Улсын Далайн захиргаанаас уриалж байна.

Шинэ мэдээ

Монгол Улсын Далайн захиргаанаас зарлаж буй ажлын байрны сонгон шалгаруулалтад оролцохыг урьж байна
2026-05-25
УСАН ЗАМЫН БАГА ОВРЫН ТЭЭВРИЙН ХЭРЭГСЭЛ — ХИЙЛДЭГ АВРАХ ЗАВЬ — 3 ДУГААР ХЭСЭГ: МАТЕРИАЛ УСАН ЗАМЫН БАГА ОВРЫН ТЭЭВРИЙН ХЭРЭГСЭЛ — ХИЙЛДЭГ АВРАХ ЗАВЬ — 3 ДУГААР ХЭСЭГ: МАТЕРИАЛ ISO 9650-3:2009
2026-05-21
УСАН ЗАМЫН БАГА ОВРЫН ТЭЭВРИЙН ХЭРЭГСЭЛ — ХИЙЛДЭГ АВРАХ ЗАВЬ — 1-Р ХЭСЭГ: ТӨРӨЛ 1 БОЛОН ТӨРӨЛ 2 ISO 9650-1:2022
2026-05-21
УСАН ЗАМЫН БАГА ОВРЫН ТЭЭВРИЙН ХЭРЭГСЭЛ — ХӨЛГИЙН ТАНИХ ТЭМДЭГЖҮҮЛЭЛТ — КОДЧИЛЛЫН СИСТЕМ ISO:10087-2022
2026-05-21
ХИЙЛДЭГ ЗАВЬ - 3 ДУГААР ХЭСЭГ ИХ БИЕИЙН УРТ НЬ 8 М-ЭЭС БАГА, ХӨДӨЛГҮҮРИЙН ЧАДАЛ НЬ 15 КВТ БА ТҮҮНЭЭС ДЭЭШ ХҮЧИН ЧАДАЛТАЙ ЗАВИНУУД MNS ISO 6185-3:2024
2026-05-21
АЖЛЫН БАЙРНЫ СУЛ ОРОН ТООНД АЖИЛТАН СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЖУРАМ
2026-05-07

Үйл явдлын мэдээ