IMO (Олон Улсын Далайн байгууллага)-ийн 28 дугаар чуулга уулзалт

Олон улсын далайн байгууллага (ОУДБ) нь 2 жилд нэг удаа ассемблей буюу чуулга уулзалтыг ИБУИНВУ-ын нийслэл Лондон хотод байрлах өөрийн төв байранд зохион байгуулдаг бөгөөд энэ нь тус байгууллагын эрх барих хамгийн дээд хэмжээний хуралдаан юм. Тус хуралдаанд ОУДБ-ын гишүүн болох 170 улсын төлөөлөл оролцож ирэх 2 жилд байгууллагыг ямар улсууд тэргүүлэхийг санал хураалтын зарчмаар шийдвэрлэдэг бөгөөд зохион байгуулалтын болон санхүүгийн асуудлуудыг хэлэлцэж баталдаг. Энэ удаагийн чуулга уулзалт нь 2013 оны 11 дүгээр сарын 25-аас 12 дугаар сарын 4-ний өдрүүдэд зохион байгуулагдаж байгаа ба Монгол улсыг төлөөлөн Зам Тээврийн яамны Төмөр зам, Далайн тээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Ё.Манлайбаяр, Монгол Улсын Далайн захиргааны дарга Х.Энхбаатар нар оролцож байна.

Шинэ мэдээ


Үйл явдлын мэдээ