ЗАМ, ТЭЭВРИЙН САЛБАР МАЛЧДАДАА 555 САЯ 200 МЯНГАН ТӨГРӨГ ХАНДИВЛАЛАА

Улсын хэмжээнд өнөөдрийн байдлаар нийт 20 аймгийн 216 сум, нийслэлийн хоёр дүүрэгт хаваржилт хүндэрч, нийт нутгийн 60 хувь нь цастай байна.

Цаашид мал төллөлт хүндрэх төлөвтэй байгаа тул малчдадаа туслах аянд зам, тээврийн салбарынхан нэгдэж, нийт 555 сая 200 мянган төгрөгийг өнөөдөр Улсын онцгой комисст гардуулан өгөв.

Салбарын сайдын санаачилгаар өрнүүлсэн тус аянд Зам, тээврийн хөгжлийн яам болон харьяа 13 байгууллагын албан хаагч, ажилчид нэгдсэн юм.

ХЭЦҮҮ ЦАГИЙГ НЭГЭН СЭТГЭЛЭЭР ХАМТДАА ДАВЦГААЯ

 

Шинэ мэдээ


Үйл явдлын мэдээ