УСАН ЗАМЫН ТЭЭВРИЙН ҮЙЛЧИЛГЭЭ ЭРХЛЭХ ТУСГАЙ ЗӨВШӨӨРӨЛГҮЙ АЖ АХУЙН НЭГЖ, ИРГЭНИЙГ ХУУЛИЙН ДАГУУ АРГА ХЭМЖЭЭ АВАХ /ХӨВӨЛТӨД ГАРГАХЫГ ХОРИГЛОХ, ЛАЦДАХ/ ТУЛ 2024 ОНЫ 04 ДҮГЭЭР САРДАА БАГТААН ШИНЭЭР АВАХ БОЛОН СУНГАХ ХҮСЭЛТЭЭ ИЛГЭЭНЭ ҮҮ.
Усан замын тээврийн үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрлийг https://license.mrtd.gov.mn/ хаягаар хүлээн авч байна.
БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛ:
- Тусгай зөвшөөрөл авах иргэн хуулийн этгээдийн хүсэлт;
- Тусгай зөвшөөрөл хүсэгч нь иргэн бол иргэний үнэмлэх; хуулийн этгээд бол улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар;
- Тусгай зөвшөөрөл хүсэгч нь усан замын тээврийн хэрэгслийн гэрчилгээ /техникийн хяналтын үзлэгт орсон тэмдэглэгээ, улсын байцаагчийн гарын үсэг, тамга тэмдэг./;
- Усан замын тээврийн хэрэгслийн жолоодох эрхийн үнэмлэх;
- Даатгалын гэрээ:
Жолоочийн хариуцлагын даатгал
Зорчигчдын амь насны даатгал
Жолоочийн амь насны даатгал /жолоочийг ажиллуулж байгаа иргэн, хуулийн этгээд/
- Усчин аврагчийн гэрчилгээ/Гадаад улсынх байж болно/
- Аялалын маршрут /Эрх бүхий этгээдээр батлуулсан/
Тодруулга өгөх ажилтан: Далайн захиргааны Усан замын тээврийн бүртгэл хариуцсан мэргэжилтэн У.Нарантуяа
Холбогдох утасны дугаар: 70134802