Монгол Улсын Далайн захиргаанаас зарласан ажлын байрны сонгон шалгаруулалтад оролцохыг урьж байна

Усан замын тээврийн хяналт хариуцсан мэргэжилтэн

Ажлын байранд тавигдах шаардлага:

  • Хууль, эрх зүй, тээврийн инженерийн бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй байх;
  • Салбарын үйл ажиллагаа, бодлого чиглэл, хууль, эрх зүйн талаар мэдлэг, мэдээлэлтэй байх;
  • Салбарын хууль, эрх зүйн баримт бичгийн хэрэгжилтэд дүн шинжилгээ хийхэд шаардагдах мэдээллийг цуглуулж, дүгнэх, тайлагнах чадвартай байх;
  • Англи хэл, эсхүл бусад гадаад хэлээр албан тушаалын чиг үүрэгт хамаарах мэдээллийн эх сурвалжийг ашиглах;
  • Мэдээллийн орчин үеийн технологийг ашиглах, шинжлэх ухаан, технологийн дэвшилтэт аргыг нэвтрүүлэх;
  • Албан хэрэг хөтлөх, баримт бичиг боловсруулах;
  • Зам, тээврийн салбарын өөрчлөлт, шинэчлэлтийг нэвтрүүлэх, салбарын хэмжээнд зохион байгуулах мэдлэг, чадвартай байх;
  • Харилцааны соёл, төрийн албаны ёс зүйтэй, идэвх санаачлагатай, багаар ажиллах чадвартай байх;
  • Ажлын ачаалал даах, хөдөө, орон нутагт (зуны хөвөлтийн улиралд) томилолтоор удаан хугацаанд ажиллах боломжтой байх;
  • Мэргэжлээрээ 1-ээс доошгүй жил ажилласан байх;
  • Улсын байцаагчаар ажиллаж байсан туршлагатай бол давуу тал болно.

Бүрдүүлэх баримт бичиг:

  • Төрийн албан хаагчийн анкет /Маягт 1/;
  • Иргэний үнэмлэхний хуулбар эсхүл иргэний үнэмлэхний лавлагаа;
  • Мэргэжлийн үнэмлэх, дипломны хуулбар /нотариатаар гэрчлүүлсэн/;
  • 4 хувь фото зураг /4х3/;
  • Ажил байдлын тодорхойлолт;
  • Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тодорхойлолт

Бүртгэл:

Баримт бичгийг 2024 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 17:00 цаг хүртэлх хугацаанд дараах хаягаар хүлээн авна.

Баримт бичиг хүлээн авах хаяг:

Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, Ерөнхий сайдд Амарын гудамж, Лагшан төв, 9 давхарт 900 тоот эсхүл info@monmarad.gov.mn цахим хаягаар

Сонгон шалгаруулалтын дүнг 2024 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр оролцогч нарт танилцуулна. 

Шинэ мэдээ

УСАН ЗАМЫН БАГА ОВРЫН ТЭЭВРИЙН ХЭРЭГСЭЛ — ХИЙЛДЭГ АВРАХ ЗАВЬ — 3 ДУГААР ХЭСЭГ: МАТЕРИАЛ УСАН ЗАМЫН БАГА ОВРЫН ТЭЭВРИЙН ХЭРЭГСЭЛ — ХИЙЛДЭГ АВРАХ ЗАВЬ — 3 ДУГААР ХЭСЭГ: МАТЕРИАЛ ISO 9650-3:2009
2026-05-21
УСАН ЗАМЫН БАГА ОВРЫН ТЭЭВРИЙН ХЭРЭГСЭЛ — ХИЙЛДЭГ АВРАХ ЗАВЬ — 1-Р ХЭСЭГ: ТӨРӨЛ 1 БОЛОН ТӨРӨЛ 2 ISO 9650-1:2022
2026-05-21
УСАН ЗАМЫН БАГА ОВРЫН ТЭЭВРИЙН ХЭРЭГСЭЛ — ХӨЛГИЙН ТАНИХ ТЭМДЭГЖҮҮЛЭЛТ — КОДЧИЛЛЫН СИСТЕМ ISO:10087-2022
2026-05-21
ХИЙЛДЭГ ЗАВЬ - 3 ДУГААР ХЭСЭГ ИХ БИЕИЙН УРТ НЬ 8 М-ЭЭС БАГА, ХӨДӨЛГҮҮРИЙН ЧАДАЛ НЬ 15 КВТ БА ТҮҮНЭЭС ДЭЭШ ХҮЧИН ЧАДАЛТАЙ ЗАВИНУУД MNS ISO 6185-3:2024
2026-05-21
АЖЛЫН БАЙРНЫ СУЛ ОРОН ТООНД АЖИЛТАН СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЖУРАМ
2026-05-07

Үйл явдлын мэдээ