ОЛОН УЛСЫН ДАЛАЙН БАЙГУУЛЛАГА (ОУДБ)-ЫН АССАМБЛЕЙН 33 ДУГААР ХУРАЛДААН ЭНЭ 11 ДҮГЭЭР САРЫН 27-НООС 12 ДУГААР САРЫН 6-НЫ ӨДРҮҮДЭД ЛОНДОН ХОТНОО БОЛНО

ОУДБ-ын удирдах дээд байгууллага болох Ассамблей нь хоёр жил тутам ээлжит чуулганаа хуралдуулдаг ба шаардлагатай тохиолдолд ээлжит бусаар ч хуралддаг бөгөөд байгууллагын гишүүн 175 улс, Засгийн газар хоорондын болон засгийн газрын бус ажиглагчид оролцоход нээлттэй байдаг.

Ассамблейн хуралдаанаар гишүүд байгууллагын төсөв санхүү, үйл ажиллагааны хөтөлбөр, Зөвлөл болон 5 хороодоос гаргасан зарим шийдвэрүүдийг болон хэрэв олон улсын гэрээ, конвенцод тусгайлан заасан бол тэдгээрийн нэмэлт, өөрчлөлтийг батлах, Зөвлөлийн гишүүдийг сонгох зэрэг ОУДБ-ын үйл ажиллагаатай холбоотой гол гол асуудлыг хэлэлцэн шийдвэрлэдэг байна.

Энэ удаагийн ээлжит хуралдааныг одоогийн даргалагч буюу НҮБ-д суугаа Филиппиний Байнгын төлөөлөгч Антонио Мануэл Р.Лагдамео нээх ба ОУДБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Китак Лим, ИБУИНХУ-ын засгийн газрын төлөөлөгч нар үг хэлэхийн дээр хуралдаанаар байгууллагын 2024-2029 оны стратегийн төлөвлөгөө, 2024-2025 оны төсөв, үйл ажиллагааны хөтөлбөрийг тус тус батлах, 2024-2025 онд ажиллах ОУДБ-ын Зөвлөлийн 40 гишүүнийг сонгох, Ерөнхий нарийн бичгийн даргаар 2024 оны 1 дүгээр сарын 1-нээс ажиллах Бүгд Найрамдах Панам Улсын төлөөлөгч Арсенио Антонио Доминик Веласкогийн томилгоог батлах зэрэг олон асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэхээр төлөвлөж байна.

Шинэ мэдээ


Үйл явдлын мэдээ