Далайн захиргааны мэргэжилтнүүд Сингапур улсад мэргэжил дээшлүүлж байна

Зам тээврийн яамны Далайн захиргаа нь өөрийн байгууллагын албан хаагчдыг мэргэшүүлэх, дадлагажуулах үйл ажиллагааны хүрээнд Сингапур улсад байрлах “Монголын Хөлөг Онгоц Бүртгэл” хамтарсан компаний 14 хоногийн сургалтанд эхний ээлжийн мэргэжилтнүүд амжилттай хамрагдаад энэ сарын 23-нд ирлээ.

Сингапур улс нь ачаа эргэлтийн хэмжээгээр дэлхийд 1-рт ордог далайн боомт хот бөгөөд “Монголын Хөлөг Онгоц Бүртгэл” ХХК тус улсад байрлаж байгаа нь зөвхөн зах зээлдээ ойр байгаад зогсохгүй, банк санхүүгийн систем өндөр хөгжсөн санхүүгийн үйлчилгээг түргэн шуурхай авах боломжийг хангадаг. Дараагийн ээлжийн 2 мэргэжилтэн сургалтанд суралцахаар мордсон бөгөөд энэ хугацаанд Сингапурын талын мэргэжилтэн болон тус компанийн монгол ажилтнууд хөлөг онгоц бүртгэлийг хэрхэн явуулдаг талаар болон холбогдох далайн тээврийн салбарын талаар хичээл зааж сургалт явуулах юм.

Шинэ мэдээ


Үйл явдлын мэдээ