“БҮС НУТГИЙН ТЭЭВЭР, ЛОГИСТИКИЙН ХОЛБОЛТЫГ БЭХЖҮҮЛЭХ НЬ” СЭДЭВТ МОНГОЛ УЛСЫН ТЭЭВРИЙН ДОЛОО ХОНОГ 2023 ОЛОН УЛСЫН ФОРУМД ДАЛАЙН ЗАХИРГААНЫ ДАРГА Д.ОТГОНСҮРЭНГИЙН ИЛТГЭЛЭЭС

Далайн тээвэр нь их хэмжээний ачаа барааг хол зайд хямд зардлаар тээвэрлэдэг давуу талтай, ийм ч учраас далайн тээврийн зардлыг бууруулах зорилгоор чингэлэг тээврийн хөлөг онгоцны багтаамж жил бүр нэмэгдэж ирсэн. Сонирхолтой баримт дурьдахад чингэлэг тээврийн хөлөг онгоцны багтаамж 1968 онд 1530 ТEU байсан бол 2023 онд 24000 ТEU болтол өссөн байна. 24 мянган TEU чингэлэг тээврийн хөлөг онгоцыг далайн боомт дээр хүлээн авахад хүндрэлтэй болж ирсэн ба 24000 ТEU чингэлгийг ачиж, буулгах, зөөх, хадгалах, дамжуулан тээвэрлэх нь далайн боомтын хувьд хүндхэн асуудал болж эхэлсэн. Эдгээр асуудлыг ХУУРАЙ БООМТ байгуулснаар нэг мөсөн шийдэх боломжтой.

Хуурай боомтуудыг байгуулж бүс нутгийн тээврийн холболтыг сайжруулснаар ачаа тээврийн урсгалыг тээврийн олон коридороор богино хугацаанд тээвэрлэж нэмэлт торгуулийн зардлыг бууруулах, дамжин өнгөрөх тээврийн нэвтрүүлэх хүчин чадлыг нэмэгдүүлэх, бүс нутгийн нийлүүлэлтийн сүлжээнд холбогдох, ачаа хүлээн авах, илгээх хүчин чадлыг сайжруулж улс орны эдийн засгийн өсөлтийг хангах чухал ач холбогдолтой юм.

Шинэ мэдээ


Үйл явдлын мэдээ