Мөсний баяр

Өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэхээр зорьж буй манай улс сүүлийн жилүүдэд Хөвсгөл далайд мөсний баяр хийдэг болсон. Энэ жилийн мөсний баяр 3 дугаар сарын 2, 3-нд маш их хүн оролцсон өргөн дэлгэр сайхан баяр болж өндөрлөлөө. Далай ээжид хүндэтгэл үзүүлэх ёслолын үйл ажиллагаагаар нээлтээ хийж ‘’Хөх сувдын орон’’ мөсний баярын эхний өдөр тэшүүр, мөсөн шагайн болон галын наадам, үндэсний хувцасны үзүүлбэр зэрэг арга хэмжээг зохион байгууллаа.

Харин 2 дахь өдөр морин чарганы уралдаан болон цааны уралдаан, мөсөн дээрх олс таталт, мөс мөргөлдүүлэх, мөсний сумо гэх зэрэг сонирхолтой тэмцээн наадам болж үзэгчдийн сонирхлыг төрүүлж байлаа. Мөсний баярын арга хэмжээний үеэр ямар нэг хэрэг зөрчил, аваар осол гарсангүй зохион байгуулалт сайн болсон байна гэж мөсний баярт оролцсон ард иргэд онцолсон байна.

Шинэ мэдээ


Үйл явдлын мэдээ