ДАЛАЙН ЗАХИРГААНЫ ДАРГА Д.ОТГОНСҮРЭН БҮГД НАЙРАМДАХ КИРГИЗ УЛСЫН ТЭЭВРИЙН ДЭД САЙД БАРИЕВ ЫРЫСБЕК ЖАНТАЕВИЧ-ТАЙ УУЛЗАЖ, ХОЁР УЛСЫН ДАЛАЙН ТЭЭВРИЙН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ АСУУДЛААР ХЭЛЭЛЦЛЭЭ

Хоёр талын уулзалтаар БНКирУ-ын Тээврийн дэд сайд далайд гарцгүй Монгол Улс 1996 онд Олон улсын далайн байгууллагад гишүүнээр элсэж, Далайн захиргааг байгуулахын сацуу их далайд өөрийн далбааг мандуулан, хөлөг онгоц бүртгэлийн үйл ажиллагааг амжилттай явуулж байгааг сайшаан магтаж, тус улс Олон улсын далайн байгууллагад гишүүнээр элсэхээр хуулийн төслөө УИХ-даа өргөн барьснаа танилцуулсан ба улмаар Каспийн тэнгист үйл ажиллагаа явуулах хүсэлтэй байгаагаа дурьдаад Монгол Улсаас туршлага судлах өндөр эрмэлзэлтэй байгаагаа илэрхийлэв.

Далайн захиргааны дарга Д.Отгонсүрэн далайд гарцгүй БНКирУ-д хөлөг онгоцны бүртгэл, хяналтын чиглэлээр сүүлийн 20 жилд хуримтлуулсан багагүй туршлагаасаа харамгүй хуваалцахаа мэдэгдэж, хамтран ажиллахаар харилцан тохиролцлоо.

Шинэ мэдээ


Үйл явдлын мэдээ