МОНГОЛ-СОЛОНГОСЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛД ДАЛАЙН ЗАХИРГААНЫ ДАРГА Д.ОТГОНСҮРЭН ИЛТГЭЛ ТАВЬЖ ОРОЛЦЛОО

Монгол Улсын Гадаад харилцааны яам, Монголбанк, Монгол Улсын Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, Монгол Улсын Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Монгол Улс дахь БНСУ-ын Элчин сайдын яам, МҮХАҮТ хамтран “Монгол-Солонгосын хамтын ажиллагаа: Өнөө ба ирээдүй” сэдэвт Олон улсын эрдэм шинжилгээний хурлыг 10 дугаар сарын 27-ны өдөр зохион байгууллаа. Бүгд Найрамдах Солонгос Улс болон Монгол Улсын хамтын дипломат харилцаа 1990 оны 3 дугаар сарын 26-аас эхэлсэн бөгөөд 1990 онд 2.7 сая ам.доллар орчим байсан хоёр талын худалдаа, хөрөнгө оруулалтын дүн 2022 оны эцсийн байдлаар 464 сая ам.доллар болж нэмэгдээд байна. Энэ тоо баримтаас манай хоёр улсын худалдаа, хөрөнгө оруулалт, хамтын ажиллагаа ямар хэмжээнд өргөжин тэлж буйг тодорхой харж болно гэдгийг оролцогчид онцолж байв.    

Уг хуралд Монгол Улсын Далайн захиргааны дарга Д.Отгонсүрэн “Монгол Солонгосын далай ашиглалт, усан замын тээврийн салбарын хамтын ажиллагааны өнөөгийн байдал, цаашдын төлөв” сэдвийн хүрээнд илтгэл тавьлаа. Монгол Улсын Далайн захиргаа нь Солонгос улстай найрсаг хамтын ажиллагаатай ажилдаг бөгөөд БНСУ-ын Далайн тээврийн аюулгүй байдлын захиргаа (Korea Maritime Transportation Safety Authority – KOMSA); Далайн шинжлэх ухаан, технологийн хүрээлэн (Korea Institute of Science and Technology – KIOST); Далайн тээвэр, загас агнуурын технологийн хүрээлэн (Korea Institute of Maritime and Fisheries Technology – KIMFT); БНСУ-ын “Саммок Шиппинг” ХХК зэрэг байгууллагатай Санамж бичиг байгуулан хамтын ажиллагааг өрнүүлэн ажиллаж байна.  

 

Шинэ мэдээ


Үйл явдлын мэдээ