МЭДЭГДЭЛ

“Усан замчны толь бичиг” ТББ-аас Дархан-Уул аймагт усан замын тээврийн хэрэгсэл, завь жолоодох эрхийн үнэмлэх олгох сургалтад элсэлт авч, төгсөгчдөд өмнөх нэршлээр “Мэргэжлийн боловсрол, сургалтын үнэлгээ, мэдээлэл, арга зүйн төв”-ийн чадамжийн гэрчилгээ олгох тухай зарыг олон нийтийн сүлжээнд байршуулсан байна.

Энэхүү зарын дагуу иргэд мэдээлэл авахаар манай байгууллагад хандаж байгаа бөгөөд иргэдэд үнэн зөв мэдээлэл өгөх зорилгоор дээрх асуудлаар холбогдох байгууллагаас нь тодруулахад журам хүчингүй болсонтой холбоотойгоор мэргэжлийн сургалтын байгууллагыг бүртгэх, гэрчилгээ олгох, сунгах үйл ажиллагаа түр зогссон,  төгсөгчдөд чадамжийн гэрчилгээ олгохгүй болохыг мэдэгдсэн.

Иймээс “Усан замчны толь бичиг” ТББ-ын усан замын тээврийн хэрэгслийн жолооч бэлтгэх сургалтын эрх сунгагдаж, хууль, журмын дагуу үйл ажиллагаа явуулах хүртэлх хугацаанд Далайн захиргаанаас шалгалт зохион байгуулах боломжгүйг үүгээр мэдэгдэж байна.

 

ДАЛАЙН ЗАХИРГАА

Шинэ мэдээ


Үйл явдлын мэдээ