“МОНГОЛ УЛСЫН ТЭЭВЭР ЛОГИСТИКИЙН САЛБАР БА ХУУРАЙ БООМТ” СЭДВИЙН ХҮРЭЭНД ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Зам, тээврийн хөгжлийн яамны харьяа Монгол Улсын Далайн захиргаанаас Далайд гарцгүй хөгжиж байгаа орнуудын олон улсын судалгааны төв, “Монголын тээвэр зуучлагчдын нэгдсэн холбоо” ТББ-тай хамтран “Монгол Улсын тээвэр логистикийн салбар ба Хуурай боомт” сэдвийн хүрээнд хамтарсан хэлэлцүүлгийг НҮБ-ын Суурин төлөөлөгчийн газрын хурлын танхимд өнөөдөр /2023 оны 10-р сарын 13-ны өдөр/ зохион байгууллаа.

Энэ удаагийн хэлэлцүүлгийн хүрээнд Монгол Улсад байгуулахаар төлөвлөж буй “Хуурай боомт”-ын талаар төрөөс баримталж буй бодлого, хэрэгжүүлж буй арга хэмжээ, цаашдын зорилтын талаар хувийн хэвшлийн аж ахуйн нэгж, байгууллагуудад танилцуулахаас гадна Монгол Улсын тээвэр зуучлалын үйл ажиллагааг явуулж буй байгууллагуудад тулгардаг нийтлэг хүндрэл, бэрхшээлийн талаар сонсож, даван туулахад чиглэгдсэн арга замын талаар зөвшилцлөө.

Далайн захиргаа нь Монгол Улсын нийслэл Улаанбаатарт төв байр нь ажилладаг анхны олон улсын байгууллага болох Далайд гарцгүй хөгжиж байгаа орнуудын олон улсын судалгааны төвтэй 2014 онд хамтран ажиллах тухай Санамж бичиг байгуулсан бол “Монголын тээвэр зуучлагчдын нэгдсэн холбоо” ТББ-тай 2018 онд Санамж бичиг байгуулан жил бүр салбарт зайлшгүй шаардлагатай үйл ажиллагааг төлөвлөх замаар хамтран ажиллаж байна.

​Эдгээр Санамж бичгийн гол агуулга нь төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг хангах, мэдээ мэдээллийг харилцан солилцох индэртэй болох, улмаар далайд гарцгүй Монгол Улсын импортын бараа бүтээгдэхүүнийг гуравдагч орноос далайгаар болон хөрш орнуудын нутаг дэвсгэрээр дамжуулан тээвэрлэх үйл ажиллагаанд тулгарах аливаа асуудлыг Монгол Улсын нэгдэж орсон олон талт гэрээ, хэлэлцээрийн хүрээнд шийдвэрлэх арга замыг эрэлхийлэх, конвенцоор олгогдсон эрх, боломжийг бодитоор хэрэгжүүлэх замаар тээвэр, логистикийн зардлыг бууруулах гол зорилготой юм.

Хамтарсан хэлэлцүүлгээс гарсан дүгнэлт, санал, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний зөвлөмжийг боловсруулан Зам, тээврийн хөгжлийн яаманд хүргүүлэх ба Далайн захиргааны 2024 оны үйл ажиллагааны төлөвлөгөөнд тусгуулж ажиллана.

Шинэ мэдээ

Монгол Улсын Далайн захиргаанаас зарлаж буй ажлын байрны сонгон шалгаруулалтад оролцохыг урьж байна
2026-05-25
УСАН ЗАМЫН БАГА ОВРЫН ТЭЭВРИЙН ХЭРЭГСЭЛ — ХИЙЛДЭГ АВРАХ ЗАВЬ — 3 ДУГААР ХЭСЭГ: МАТЕРИАЛ УСАН ЗАМЫН БАГА ОВРЫН ТЭЭВРИЙН ХЭРЭГСЭЛ — ХИЙЛДЭГ АВРАХ ЗАВЬ — 3 ДУГААР ХЭСЭГ: МАТЕРИАЛ ISO 9650-3:2009
2026-05-21
УСАН ЗАМЫН БАГА ОВРЫН ТЭЭВРИЙН ХЭРЭГСЭЛ — ХИЙЛДЭГ АВРАХ ЗАВЬ — 1-Р ХЭСЭГ: ТӨРӨЛ 1 БОЛОН ТӨРӨЛ 2 ISO 9650-1:2022
2026-05-21
УСАН ЗАМЫН БАГА ОВРЫН ТЭЭВРИЙН ХЭРЭГСЭЛ — ХӨЛГИЙН ТАНИХ ТЭМДЭГЖҮҮЛЭЛТ — КОДЧИЛЛЫН СИСТЕМ ISO:10087-2022
2026-05-21
ХИЙЛДЭГ ЗАВЬ - 3 ДУГААР ХЭСЭГ ИХ БИЕИЙН УРТ НЬ 8 М-ЭЭС БАГА, ХӨДӨЛГҮҮРИЙН ЧАДАЛ НЬ 15 КВТ БА ТҮҮНЭЭС ДЭЭШ ХҮЧИН ЧАДАЛТАЙ ЗАВИНУУД MNS ISO 6185-3:2024
2026-05-21
АЖЛЫН БАЙРНЫ СУЛ ОРОН ТООНД АЖИЛТАН СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЖУРАМ
2026-05-07

Үйл явдлын мэдээ