Монгол улс, БНСУ-тай хамтарч 10 далайчныг бэлдэхээр боллоо

Монгол улс БНСУ-тай хамтарч 10 далайчныг бэлдэхээр боллоо. Монгол Улсын Далайн Захиргааны зорилго, бодлого чиглэлд өөрийн салбарын мэргэшсэн боловсон хүчнийг бэлдэж, чадварлаг баг хамт олон бүрдүүлэх явдал нь нэн тэргүүнд тавигддаг билээ.

Үүний дагуу Далайн Захиргаа нь гадаад харилцаа, хамтын ажиллагаандаа түшиглэн БНСУ-ын “САММОК ШИППИНГ” компанитай хамтран зуун хувийн тэтгэлэгтэй “III дугаар зэргийн далайчин” бэлтгэх 1,5 жилийн хугацаатай, мэргэжлийн сургалтанд анх удаа арван оюутанг сонгон шалгарууллаа. Уг шалгаруулалтын зар манай цахим хуудас болон өдөр тутмын сонин хэвлэл дээр тавигдсаны дагуу нийт хорин дөрвөн хүн бүртгүүлсэн бөгөөд бүртгүүлэгчдийн үндсэн шаардлагыг дахин дурдвал:

-      Их дээд сургууль төгссөн, Англи болон солонгос хэлний мэдлэгтэй, Далайн салбарт ажиллах сонирхолтой, Эзэмшсэн мэргэжлээрээ цаашид тогтвортой ажиллах зэрэг болно.

БНСУ-аас дөрвөн төлөөлөгч манай оронд 1 дүгээр сарын 13-ны өдөр хүрэлцэн ирсэн бөгөөд уг бүрэлдэхүүнд БНСУ-ыг төлөөлөн “САММОК ШИППИНГ” компанийн дэд ерөнхийлөгч Чүн Жү Хүн, менежер С.Халиун, мөн Солонгосын “Далайн Тээвэр Загас Агнуурын Технологийн Их Сургууль”-ийн хоёр профессор байлаа.

БНСУ-аас дөрвөн төлөөлөгч манай оронд 1 дүгээр сарын 13-ны өдөр хүрэлцэн ирсэн бөгөөд уг бүрэлдэхүүнд БНСУ-ыг төлөөлөн “САММОК ШИППИНГ” компанийн дэд ерөнхийлөгч Чүн Жү Хүн, менежер С.Халиун, мөн Солонгосын “Далайн Тээвэр Загас Агнуурын Технологийн Их Сургууль”-ийн хоёр профессор байлаа.

1дүгээр сарын 14-нд Монгол Улсын Төмөр Замын Дээд Сургуульд Солонгосын Далайн Тээвэр Загас Агнуурын Технологийн Их Сургуулийн танилцуулгыг тус сургуулийн профессор Дү Хюүн Үк тавьсан бөгөөд сургуулийн онцлог болон сургалтын хөтөлбөрийн талаар танилцуулсан юм. Уг танилцуулганд манай хэвлэл мэдээллийн салбарынхан, Далайн Захиргааны ажилчид, тус сургуульд элсэхийг хүсэгчид болон тэдний ар гэрийнхэн оролцсон. Танилцуулга дууссаны дараа Солонгос улсаас ирсэн төлөөлөгчид солонгос болон англи хэл дээр ярилцлагын шалгалт авсан юм. Аман шалгалтын явцад оролцогчдын хэлний түвшин, суурь мэдлэг, өөрийгөө илэрхийлэх чадвар харагдаж байсан бөгөөд зарим оролцогчдын англи болон солонгос хэлний чадварыг шалгалтын бүрэлдэхүүн сайшааж байсан нь монгол залуусаараа бахархах сэтгэгдэл төрүүлж байлаа.

Шалгалтанд орсон хүмүүсийн нэлээдгүй хувь нь эмэгтэйчүүд байсан нь манайд шинээр хөгжиж буй, хамгийн ирээдүйтэй далайн салбарыг хүйс харгалзахгүй сонирхож байгаагийн илрэл болсон юм. Хоёр талын тохиролцооны дагуу Монгол улсаас БНСУ-ын Солонгосын Далайн Тээвэр Загас Агнуурын Технологийн Сургуульд анх удаа сурах арван оюутны нэрс гарч хөлөг онгоцны хөдөлгүүрийн инженер болон хөлөг онгоцны жолоодлого гэх хоёр мэргэжлээр хуваагдан суралцахаар болсон бөгөөд тэд гуравдугаар сард БНСУ-руу хөлгийн жолоо зална.

Ингээд шалгарсан арван оюутнууд маань Монгол орныхоо нэрийг гарган амжилттай суралцаж, ирээдүйд Монгол улсад, ялангуяа далайн тээврийн салбарт өндөр хувь нэмэр оруулах боловсон хүчин болоод ирэхийг ерөөе. Уг арван оюутан сайн сурах нь дараа жилийн далайчдыг бэлтгэх шалгаруулалтад нөлөөлөх нь дамжиггүй бизээ.

Шинэ мэдээ


Үйл явдлын мэдээ