АНУ-ЫН “LONG BEACH” БООМТ, БНХАУ-ЫН “ШАНХАЙ БООМТ” ХАМТРАН “ДАЛАЙН ТЭЭВРИЙН НОГООН КОРИДОР” БАЙГУУЛАХААР ТӨЛӨВЛӨЖЭЭ.

Анхны далайн тээврийн ногоон коридорыг бий болгох ажлыг дэлхийн улс орнууд хамтран хэрэгжүүлэхээр төлөвлөөд байна.

Номхон далайн тээврийн  маршрут нь өнөөдрийн байдлаар чингэлэг тээврийн хамгийн ачаалал өндөртэй далайн замд тооцогддог тул тус бүс нутаг дах далайн тээврээс үүдэлтэй  нүүрсхүчлийн давхар исэл, хорт хийн нэгдэл их хэмжээгээр хуримтлагдан далайн байгаль орчны бохирдолд нөлөөлж байдаг.

Энэхүү санаачлагад АНУ-ын Лос Анжелес, Лонг бийч боомтууд нэгдсэнээс гадна БНХАУ-ын Шанхайн далайн боомт болон дээрх боомтуудад үйл ажиллагаа явуулдаг томоохон хөрөнгө оруулагчид, салбарын бусад оролцогчид сайн дурын үндсэн дээр оролцохоор болжээ.   

Гол зорилго нь дэлхий нийтээр нийлүүлэлтийн сүлжээг хангахад нүүрс хүчлийн давхар ислийг бууруулах, тэг түвшинд хүргэхэд чиглэгдэж байгаа ба далайн тээвэрлэлт болон далайн боомттой холбоотой үйл ажиллагааг шат дараатайгаар нүүрс хүчлээс ангид байлгахад чиглэгдсэн эдийн засгийн болон бодлогын нөлөөллийг нэмэгдүүлэх, шаардлагатай техник технологийг боловсруулах, хэрэгжүүлэхэд дэмжлэг, түлхэц болно хэмээн томьёолж байна.

Төлөвлөгөөний дагуу 2025 он гэхэд энэхүү ногоон хонгилоор хорт хийн ялгарлыг бууруулсан болон тэг ялгарал бүхий хөлөг онгоцыг туршилтын журмаар явуулж эхлэх ба 2030 онд гэхэд энэхүү төслийг амжилттай хэрэгжүүлж нүүрсхүчлийн тэг ялгарал бүхий анхны ногоончингэлэг тээврийн хөлөг онгоц (yуд)-ыг явуулах боломжийг бүрдүүлэхэд оршиж байна.

Энэхүү төсөлд дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн томоохон чингэлэг тээврийн компаниуд болох Франц Улсын СМА SGM, БНХАУ-ын СOSCO шийпинг лайнс, Данийн Маерск болон Япон Улсын ONE гэх мэт төрийн болон хувийн томоохон байгууллагууд оролцож байгаа юм байна.

Төслийн үндсэн зохион байгуулагчаар Shanghai International Port групп, China Classification Society буюу Хятадын Ангиллын нийгэмлэг (хөлөг онгоцны техник, технологийн үзлэг хяналтыг хариуцдаг төрийн байгууллага), Maritime Technology Cooperation Centre of Asia буюу Азийн Далайн тээврийн технологийн хамтын ажиллагааны төв (ОУДБ-ын дор ажилладаг төрийн бус байгууллага) зэрэг байгууллагууд ажиллаж байна.

“C40” хэмээх байгаль орчныг хамгаалах, тогтвортой хөгжлийг хангахад чиглэгдсэн дэлхийн дөчин хотыг хамруулсан байгууллагын Гүйцэтгэх Захирал Марк Вотс хэлэхдээ Бид энэхүү далайн ногоон хонгилыг байгуулах ажлыг дэмжиж ажиллах болсондоо баяртай, бахархалтай байна. Ингэснээр 2030 он гэхэд далайн тээвэрлэлтээс үүдэн гарах бохирдлыг бууруулан цэвэр орчин, эрүүл агаар, дуу чимээгүй үйлдвэрлэлийг бүтээж бүс нутгийн иргэдэд илүү их ажлын байрыг бий болгоно. гэжээ.

Эх сурвалж: https://www.maritimeprofessional.com/news/long-beach-shanghai-ports-plan-388262

Шинэ мэдээ


Үйл явдлын мэдээ