“Усан зам, далайн тээвэрчдийн өдөр”-өөр салбартаа үр бүтээлтэй ажиллаж, өөрсдийн үнэтэй хувь нэмрээ оруулан ажиллаж буй Зам, тээврийн хөгжлийн яамны харьяа Монгол Улсын Далайн захиргааны Далайн тээвэр, боомт ашиглалт хариуцсан мэргэжилтэн Д.Байгалмаа, Усан замын тээврийн хяналт хариуцсан мэргэжилтэн Б.Нэргүй, Далайн тээвэр, боомт ашиглалт хариуцсан ахлах мэргэжилтэн Б.Мөнхбат нар "Усан зам, далайн салбарын тэргүүний ажилтан" хүндэт тэмдгээр тус тус шагнагдлаа.
Алба хаагчиддаа байгууллагын хамт олны өмнөөс баяр хүргэж, цаашдын ажилд нь амжилт, амьдралд нь аз жаргал, эрүүл энхийг хүсэн ерөөе!