2022 оны 06 дугаар сарын 30-ний өдөр
Тендер шалгаруулалтын нэр: |
Хяналтын пост (Архангай, Өгийнуурын эрэгт усан замын тээврийн хяналтын пост “хяналтын байр, хашаа, гадна цахилгаан) байгуулах ажил |
Тендер шалгаруулалтын дугаар: |
МУДЗ/202302001 |
Зам, тээврийн хөгжлийн яамны харьяа Монгол Улсын Далайн захиргаа нь тендерийн баримт бичигт заасан шалгуур үзүүлэлт, шаардлагыг хангасан хуулийн этгээдийг Хяналтын пост (Архангай, Өгийнуурын эрэгт усан замын тээврийн хяналтын пост хяналтын байр, хашаа, гадна цахилгаан) ажлыг гүйцэтгэх тухай тендер ирүүлэхийг урьж байна.
Тендер шалгаруулалт нь багцгүй.
Сонирхогч этгээд худалдан авах ажиллагааны цахим системээр тендерийн баримт бичигтэй үнэ төлбөргүй танилцах эрхтэй бөгөөд тендерийн баримт бичгийн үнийг төлснөөр тендер шалгаруулалтад оролцох эрхтэй болно.
Тендер нь түүнийг нээснээс хойш 28 ба түүнээс дээш хоногийн хугацаанд хүчинтэй байхаар тендерт заах ба 2,250,000 (хоёр сая хоёр зуун тавин мянга) төгрөгөөс багагүй үнийн дүнтэй тендерийн баталгаа ирүүлнэ.
Тендерийг 2023 оны 07 дугаар сарын 31-ний өдөр 15 цаг 00 минутаас өмнө тендерийн баримт бичигт заасан хэлбэрээр ирүүлэх ба тендерийн нээлтийг 2023 оны 07 дугаар сарын 31-ний өдөр өдрийн 15 цаг 30 минутад зохион байгуулна.
Гадаадын этгээд тендер ирүүлэх эрхтэй эсэх: “Эрхгүй”
Урьдчилсан худалдан авах ажиллагааны урилга эсэх: “Үгүй”
Сонирхсон этгээд тендерийн баримт бичигтэй холбоотой тодруулга, нэмэлт мэдээлэл авах хүсэлтийг доорх хаягаар хүргүүлж болно.
Хаяг: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, Ерөнхий сайд С.Амарын гудамж, Лагшан төвийн 710 тоот өрөө
Утасны дугаар: 51-261489, 70134802
Цахим шуудангийн хаяг: info@monmarad.gov.mn