ЗАМ, ТЭЭВРИЙН САЛБАРЫН ЗАЛУУЧУУДЫН ЗӨВЛӨГӨӨН – 2023 

“Хөгжлийн сэргэлт" зам, тээврийн салбарын залуучуудын зөвлөгөөн 2023 оны 06 дугаар сарын 23-ны өдөр зохион байгуулагдаж, Далайн захиргааны төлөөлөл залуус оролцлоо.  

Тус зөвлөгөөнд Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт тэргүүтэй албаны хүмүүс оролцож, Төмөр замын тээврийн тухай, Иргэний нисэхийн тухай, Авто тээврийн тухай хуулиудын шинэчилсэн найруулга, түүний ач холбогдлын талаар салбарын залуучуудад нэгдсэн ойлголт, мэдээлэл хүргэхээс гадна Зам, тээврийн салбарын залууст тулгамдаж буй асуудлыг хэлэлцсэн. Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт зөвлөгөөнийг албан ёсоор нээж хэлсэн үгэндээ “салбарын залуусынхаа бүтээмжийг урамшуулж, санаачилгыг дэмжинэ” гэдгээ илэрхийлсэн.

Зам, тээврийн салбар нь 19,000 гаруй залуу боловсон хүчинтэй ба түүний төлөөлөл болох 250 гаруй залуучууд тус зөвлөгөөнд оролцож, мэдлэг, ур чадвараа дээшлүүлэх зорилгоор олон талт сургалт, танин мэдэхүйн өртөөчилсөн арга хэмжээг зохион байгуулсан. Далайн захиргаанаас 4 залуус байгууллагаа төлөөлөн оролцож, хэлэлцүүлэг эхлэхийн өмнө хуралд оролцож буй бүх хүмүүсээр дасгал хөдөлгөөн хийлгэж сургалтыг амжилттай нээв. 

Зам, тээврийн салбарын залуучуудын зөвлөгөөн - 2023 арга хэмжээнд идэвхтэй оролцсон салбарын нийт залуучууддаа талархал илэрхийлье!

Шинэ мэдээ


Үйл явдлын мэдээ