Зам, тээврийн хөгжлийн яамны харьяа Далайн захиргаа нь усан замын тээврийн аюулгүй байдалд тавих хяналтыг сайжруулах зорилгоор байршил тогтоогч GPS төхөөрөмжийг нийт усан замын тээврийн хэрэгслүүдэд суурилуулж хяналтын нэгдсэн системийг нэвтрүүлэх ажлыг 2023 оны 06 дугаар сарын 05-ны өдрөөс эхлэн хэрэгжүүлж байна.
Батлагдсан хуваарийн дагуу Авто тээврийн үндэсний төвтэй хамтран Хөвсгөл нуурт ажил, үйлчилгээ эрхэлж буй аж ахуй нэгж, иргэдийн усан замын тээврийн хэрэгсэлд суурилуулж эхэллээ.