Хөвсгөл аймгийн Цагаан нуур сумын Шишгэдийн гол дээр 116 метр хөвдөг гүүр тавигдлаа.
Энэ гүүрийг зураг төсөл боловсруулсны дагуу гүйцэтгэсэн бөгөөд хөвдөг гүүр нь иж бүрдэлтэй, шинэ, 60 тоннын даацтай, өргөн нь 6.2 м, эргийн талаас бэхэлгээг эгнээ тус бүр нь 2 шон бүхий 3 эгнээ татуургаар татаж бэхэлсэн ба 2.8 см диаметртэй канатаар татаж бэхлэгдсэн байна.
Энэ нь ОХУ-ны улсын стандарт гүүрийг барихад баримталдаг стандартын дагуу бэхлэгдсэн байна. Хөвдөг гүүр нь тусдаа хөвж байхаар зохион бүтээгдэж, төмөр салангид хэсгүүдийг техникийн шаардлагын дагуу холбож иж бүрдэл нийт 15 ширхэг секц, мөн 8 ширхэг эргийн тавцангаас бүрдсэн байна.Хөвдөг гүүрийн шонгуудын сууриуд бетон, төмөр бетон чулуун бөгөөд шонгуудыг суурилуулж эргийн бэхэлгээг хийсэн байна.
Анхааруулах болон мэдээллэх тэмдэг “Шишгэд гол” гүүр, жин хязгаарын тэмдэг “60 тонн” 2 талд нь байрлуулсан байна. "Хурдны хязгарлалт" хориглох тэмдэг байрлуулсан байна. Олон жилийн турш үер, хаврын цөн түрэлт, шар усны үер, намрын усны халиаг тэсвэрлэх чадалтай орон нутгийн иргэдэд олон жил үйлчилж байхаар хөвөгч гүүр баригдсан байна.
”Шарын гол” ХХК-аас хөвдөг гүүийн баталгаат хугацааг 3 жилийн хугацаатайгаар хийсэн байна. Нүүдлийн үед мал гарахад аюулгүй байдлыг хангасан 44 ширхэг хашлагыг 2 үе канатаар холбож тоноглосон байна.