ТЭЭВЭР, ЛОГИСТИКИЙН САЛБАРЫН ПРОФЕССОРТОЙ УУЛЗАВ

 

 

Монгол Улсын Их сургуулийн урилгаар ХБНГУ-аас ирж ажилласан Профессор Андреас Кнорртой Монгол Улсын Далайн захиргааны байранд 2023 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр уулзалт зохион байгуулж, Ковид-19 цар тахалтай холбоотойгоор тээвэр, логистикийн салбарт үүссэн хүндрэл бэрхшээл, бусад орнууд, ялангуяа Герман Улсын авч хэрэгжүүлсэн арга хэмжээний талаар ярилцсан.

ХБНГУ нь далайд гарцгүй Чех Улстай тээвэр, логистикийн салбарт идэвхтэй хамтран ажилладаг туршлагатай улс тул хуурай боомтыг байгуулахад далайд гарц бүхий хөрш оронтой хэрхэн ажиллах талаар мэдээлэл хүсч, хамтран ажиллах сонирхолтой байгаагаа илэрхийлсэн.

Профессор Кнорр нь өөрийн сургуульд тээвэр, логистикийн салбарыг хариуцан ажилладаг эрдэмтэн, судлаачидтай биднийг холбож өгөхөөр болсон ба гадаад улсын туршлагыг судлах зорилгодоо 90-ээд онд нэг ижил дэглэмд байсан социалист орнуудтай хамтарч ажиллах, тэднээс суралцах нь илүү үр өгөөжтэй талаар зөвлөгөө өглөө. Ялангуяа ОХУ-ын бүрэлдэхүүнд байсан Литва Улс нь тээвэр, логистикийн салбарт амжилттай ажиллаж байгаагаас гадна салбарт ажиллах чанартай мэргэжилтэн бэлтгэхэд тухайн улсын их, дээд сургуулиудтай хамтарч ажиллахад зохимжтой талаар зөвлөлөө.

Шинэ мэдээ


Үйл явдлын мэдээ