Олон Улсын Далайн байгууллагын даалгавар
Олон Улсын Далайн байгууллагын даалгавар (ITCP хөтөлбөрын дугаар TC/1241-дагуу Азид далайн хөгжлийг дэмжих) Монгол Улсын Улаанбаатар хотноо 2012.09.10-14-ний өдруудэд Хэрэгцээг тодорхойлох/үнэлэх болон далбааны эзэн улсын талаар семинар зохион байгууллагдсан тухай тайлан Хөгжиж буй орнуудад илүү ойр хүрч ажиллахын тулд Олон Улсын Далайн Байгууллагын нарийн бичгийн дарга нь техник хамтын ажиллагааны цогц хөтөлбөрийг төлөвлөхдөө тухайн орнуудын бодит хэрэгцээг танин мэдэж, түүнд тулгуурлан тохирсон арга хэмжээг авах нь зүйтэй гэж ОУДБ ерөнхий нарийн бичгийн дарга үзэж байна. Тиймээс хөгжиж буй орнуудын хэрэгцээ, Олон улсын далайн байгууллагын “Техник Хамтын Ажиллагааг Дүгнэх болон Шинэчлэх” цогц хөтөлбөрт гол анхаарлаа хандуулж байгаа билээ. “Техник Хамтын Ажиллагааг Дүгнэх Болон Шинэчлэх” цогц хөтөлбөрийн мөрөөр Монгол Улсад Олон Улсын Далайн байгууллагын даалгавар (ITCP хөтөлбөрийн дугаар ТС/1241-ийн дагуу: Азид далайн хөгжлийг дэмжих) Улаанбаатар хотод 2012 оны 09 дүгээр сарын 10-14-ны өдрүүдэд “Хэрэгцээг тодорхойлох/үнэлэх болон далбааны эзэн” сэдэвт сургалт семинар зохион байгууллахаар Ноён Марин Пэтров хөлгийн ахмад, Болгар улсын хөлөг онгоц эзэмшигчдийн Нийгэмлэгийн Ерөнхий нарийн бичгийн дарга болон Ноён Дан Аксел Сарэниус Шведийн Далайн тээврийн Агентлагийн Хяналт шалгалт зохицуулагч нар хүрэлцэн ирж эхэний 3 өдөр Хэрэгцээг тодорхойлох/үнлэх үйл ажиллагаа, үргэлжлүүлэн 2 өдөр далбааны эзэн улсын талаар сургалт семинар амжилттай зохион байгууллаа.
Эхний 3 өдрийн хөтөлбөрийн зорилт нь Олон Улсын Далайн байгууллагын даалгавар зааварчилгааг биелүүлэх үүрэгтэй гишүүн болсон орнуудын үндэсны хүчин чадал болон чансааг тодорхойлох, мөн шинэ тогтоол/тушаал, далбайн эзэн улсыг олон улсын стандартад нийцүүлэх төвшинг тогтоон үнэлгээ өгөх үүднээс хобогдох ажилчид, албан хаагчидтай хамтран ажиллаж Далайн захиргааны болон хөлөг онгоц бүртгэлийн байгууллагуудыг судлан доорх мэдээллүүдийг тодорхойлсон болно:
1. Даалгаварын зорилтыг тухайн улсын холбогдох далайн байгууллагын албан хаагчидтай ярилцаж, бусад аж ахуй нэгжийн төлөөлөгчдийн болон шинжээчдийн төвшинг тодорхойлох.
2. Аль болох арвин мэдээлэл улсын профильд төвлөрүүлж ерөнхий нарын бичгийн даргаар TC 62 (TC 62/3/1, annex) Техник хамтын ажиллагааны зохион байгуулалт болон хэлэцүүлэгт танилцуулах.
3. Улс бүрт, ОУДБ-ын конвенцийн одоогийн хэрэгжилтийн нөхцөл байдлыг тодорхойлох (хэлэлцэгч талуудын зүгээс), ОУДБ-ын бусад конвенцийг баримтлаж нэгдэн орход бэлэн байх төлөвлөгөө;
4. Ямар нэгэн үндэсны стратеги эсвэл далайн тээврийн бодлого байгаа эсэхийг тодорхойлох. Тус мэдээлэл дээр үндэслэн үнэлгээ, шинжилгээ хийж 10 дугаар сард үнэлгээний дүн болон санал мэдээллээ ирүүлэх, мөн дараагийн 2 өдөрт нь Ноён Марин Пэтров хөлөг онгоц бүртгэл, боомтын үйл ажиллагаа, Олон Улсын Далайн байгууллага болон боомтын хяналт шалгалтын талаар 9 танилцуулга / илтгэл тавьсан, Ноён Дан Аксел Сарэниус Олон Улсын конвенцуудын талаар 4 танилцуулга /илтгэл тависан. Монгол Улсын Далайн захиргааны орлогч дарга Далайн захиргааны танилцуулга/ ерөнхий мэдээллээр танилцуулга/ илтгэл, Монголын Хөлөг Онгоц Бүртгэл ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хөлөг онгоц бүртгэлийн талаар танилцуулга/илтгэл тавьсан. Энэхүү хөтөлбөрийг Монгол Улсад зохион байгууллаж, сургалтанд оролцсоноор далайн салбарт үйл ажиллагаа явуулдаг олон улсын төлөөлөгчидтэй танилцаж холбоо тогтоон, цаашид хамтран ажиллах боломжийг бүрдүүлэх ач холбогдолтой боллоо.
Монгол Улсын Далайн захиргаа Олон Улсын Далайн байгууллагатай хамтран тус сургалт семинарыг амжилттай зохион байгууллаа.