БҮХ НИЙТЭЭР МОД ТАРИХ ҮНДЭСНИЙ ӨДРИЙН ХҮРЭЭНД ГОРХИ-ТЭРЭЛЖ БАЙГАЛИЙН ЦОГЦОЛБОРТ ГАЗАРТ МОД ТАРИЛАА

Дэлхийн уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөллийг бууруулах, ой, усны нөөцийг хамгаалж, нэмэгдүүлэх, экологийн тэнцвэрт байдлыг хангах зорилгоор Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2010 оны 63 дугаар зарлигын дагуу “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд “Бүх нийтээр мод тарих үндэсний өдөр”-ийг Далайн захиргаанаас 3 дахь жилдээ зохион байгууллаа.​

Далайн захиргаа нь Монгол Улсын Олон улсын далайн байгууллагад гишүүнээр элссэн оныг билэгдэн 2030 он хүртэл 1996 ширхэг модыг тарьж, ургуулахаар зорилт тавин холбогдох төлөвлөгөөг баталсан.

​Төлөвлөгөөний дагуу 2023 оны 05 дугаар сарын 13-ны өдөр буюу “Мод тарих үндэсний өдөр”-өөр Далайн захиргааны албан хаагчид гэр бүлийн хамтаар Туул голын ундны эх үүсвэрийг хамгаалан төгөл байгуулах үйлсэд нэгдэж, Горхи-Тэрэлж байгалийн цогцолборт газарт 120 ширхэг мод тарилаа.

Шинэ мэдээ


Үйл явдлын мэдээ