Монгол Улсын Далайн захиргаанаас зарлаж буй ажлын байрны сонгон шалгаруулалтад оролцохыг урьж байна

Ажлын байр: Нярав

Тавигдах шаардлага:

  • Дээд, Бакалавр
  • Нягтлан бодогч мэргэжилтэй
  • Мэргэжлээрээ 5-аас доошгүй жил ажилласан
  • Ажилдаа үнэнч шударга, тууштай, чин сэтгэлээсээ ханддаг
  • Санхүүгийн тооцоо судалгааг нэгтгэн боловсруулж дүгнэх чадвартай  
  • Компьютерийн хэрэглээний программууд болон санхүүгийн программууд дээр ажиллах чадвартай
  • Англи хэлний зохих түвшний мэдлэгтэй
  • Эрхэлсэн ажлын хүрээнд албан бичиг болон бусад холбогдох төлөвлөгөө, тайлан боловсруулах, багаар ажиллах, харилцааны соёл, ёс зүйтэй, хариуцлага хүлээх чадвартай, нягт нямбай, хувийн зохион байгуулалт сайтай, аж ахуйч сэтгэлгээтэй, өөрийгөө хөгжүүлэх, ур чадвараа дээшлүүлэх эрмэлзэлтэй байх. 

Бүрдүүлэх баримт бичиг:

  • Төрийн албан хаагчийн анкет /Маягт 1/
  • Боловсролын диплом, бусад үнэмлэх, гэрчилгээний хуулбар /нотариатаар гэрчлүүлсэн/
  • Иргэний үнэмлэхний хуулбар эсхүл иргэний үнэмлэхний лавлагаа
  • Ажил байдлын тодорхойлолт
  • Урьд ажиллаж байсан байгууллагын тодорхойлолт, ажлаас чөлөөлсөн шийдвэр
  • Ажил эрхлээгүй бол оршин суугаа газрын харьяалах хөдөлмөр эрхлэлтийг хариуцсан байгууллагын болон хорооны Засаг даргын тодорхойлолт
  • Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тодорхойлолт
  • 4 хувь фото зураг /4х3/

Бүртгэл:

Баримт бичгийг 2023 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 15:00 цаг хүртэлх хугацаанд дараах хаягаар хүлээн авна.

Баримт бичиг хүлээн авах хаяг:

Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, Ерөнхий сайд С.Амарын гудамж, Лагшан төв, 900 тоот   info@monmarad.gov.mn

Сонгон шалгаруулалтыг 2023 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 16 цаг 30 минутад цагт Далайн захиргааны байранд зохион байгуулна. 

Шинэ мэдээ


Үйл явдлын мэдээ