Усан замын тээврийн хяналтын үйл ажиллагааг сайжруулахад төрийн бус, сайн дурын байгууллагын оролцоог хангах, уялдаа холбоог нэмэгдүүлэх зорилгоор “Монголын рафтингийн холбоо” НҮТББ-тай хамтын ажиллагааны Санамж бичгийг 2023 оны 05 дугаар сарын 09-ний өдөр байгууллаа.
Уг санамж бичигт усан замын тээврийн аюулгүй байдалд хяналт тавих үйл ажиллагааг сайжруулах, усны ослоос хүний амь насыг хамгаалах, байгаль орчныг бохирдуулахаас урьдчилан сэргийлэх, иргэдэд чиглэсэн сургалт, семинар хамтран зохион байгуулах, мэргэжил арга зүйн дэмжлэг үзүүлж ажиллахаар харилцан тохиролцов.