“Монгол улсын далайн тээврийн салбарын чадавхийг сайжруулах нь” сэдэвт семинар, сургалт зохион байгуулагдлаа
2012 оны 3 дугаар сарын 17-31-ны хооронд Солонгос Улсын Сөүл болон Бусан хотод болсон БНСУ-ын Олон улсын хамтын ажиллагааны агентлаг /KOICA/ болон Монгол Улсын Засгийн газар, ЗТБХБЯ –ны харъяа Далайн захиргааны зүгээс зохион байгуулсан “МОНГОЛ УЛСЫН ДАЛАЙН ТЭЭВРИЙН САЛБАРЫН ЧАДАВХИЙГ САЙЖРУУЛАХ” сэдэвт 14 хоногийн сургалт семинарт KOICA-ын зардлаар оролцов.
Уг сургалт семинарт Монгол Улсаас ЗТБХБЯ, Сангийн яам, Далайн захиргаа, ТХОХЗА, Тянжинь хотын Улаанбаатар төлөөлөгчийн газар, Улаанбаатар төмөр зам ХНН, Тээвэр зуучиин компаниас бүрдсэн 20 төлөөлөгчид хамрагдлаа. Танилцах ажлын хүрээнд 2008 оноос холбоотой ажилсан Бусан боомтын удирлага болон Солонгос Улсын далайн болон загасны технологийн институт, Бусан шинэ боомт, Ханжин тээврийн компани, Сонгканг хүнд үйлдвэр, Самсунг хүнд үйлдвэр,
Контейнерийн гүний өртөө, Бусан төмөр замын өртөө гэх мэт газруудын үйл ажиллагаатай танилцлаа. БНСУ-ын улсын түүх соёл, далайн тээвэр, хөлөг онгоцны удирдлага, боомтын үйл ажиллагаа, хөлөг онгоцны үйлдвэрлэл болон түүний үүсэл хөгжил, төсвийн орлогыг нэмэгдүүлэхэд далайн салбарын үүрэг оролцоо, мөн боомтын эдийн засгийн чөлөөт бүсийн талаарх, манай улстай хэрхэн хамтран ажиллах боомт ашиглуулах талаар танилцуулах сургалтын хүрээнд Солонгосын далайн их сургуулийн Профессор Сэок Хүн Юоу, Профессор Жинсоо Парк, Профессор Сангил Лий, Профессор Кичан Нам, Саммок тээврийн компанийн ерөнхийлөгч Вүүсүн Чой, Газар, тээвэр далайн хэргийн яамны бодлогын газрын дарга Кижэонг Кэон, Ханжин тээврийн компанийн ерөнхий захирал Жайхюк Рюу, Солонгос Улсын далайн болон загасны технологийн институтын ерөнхийлөгч Иүнкяу Жанг, Профессор Ёонгвүү Жэон нар лекц, сургалтийг удирдан зохион байгууллаа.
Бүгд Найрамдах Солонгос Улсын одоогийн далайн тээврийн үүсэл хөгжил нь 120 гаруй жилийн түүхтэй гэж үздэг бөгөөд орчин үеийн боомтын үйл ажиллагаа нь 1945 оноос эхтэй юм. Тухайн улс байгалийн баялаггүй орон бөгөөд үйлдвэрлэл, далайн тээвэр боомтын үйл ажиллагаагааг тэргүүлэх чиглэлээ болгон улсын төсвийн орлогыг бүрдүүлдэг байна.
Далайн тээврийн төрөл, ангилал олон байдаг бөгөөд зорчигч
тээвэр, ачаа, бараа тээвэр гэж ерөнхийд нь 2 ангилдаг. Үүнээс ачаа, бараа тээвэрлэх далайн тээвэрлэлт эдийн засагт үзүүлэх үр нөлөө харьцангуй өндөр байдаг байна. Дийлэнх бараа бүтээгдэхүүний эргэлтийг чингэлэг болон түүхий эдийн импортын бараа бүтээгдэхүүн эзэлдэг бөгөөд үүнд нефть, газ, төмрийн хүдэр, нүүрс зэрэг бүтээгдэхүүн эзэлдэг. Бусан боомт 14 сая контейнер тээвэрлэж сүүлийн 5 жил дарааллан дэлхийд 5 дугаарт бичигдэж, БНСУ хөлөг онгоц үйлдвэрлэлээрээ дэлхийд 1 дүгээрт бичигдэж байна. Мөн сүүлийн жилүүдэд транзит тээврийн үйл ажиллагаа болон зорчигч тээвэр идэвхжиж байгаа бөгөөд үүнийг түшиглэн худалдааны чөлөөт бүс, аялал жуулчлалын цогцолбор, үйлдвэрлэлийн цогц боомтыг барьж байгуулах төсөл, арга хэмжээ хэрэгжих ажил эрчимтэй хийгдэж
байна. Энэ үеэр Монгол-Солонгосын хамтарсан далайн тээврийн компанийг байгуулах ажил явагдаж байгаа талаар болон уг компанийн хөрөнгө оруулалт, үйл ажиллагааны талаарх танилцуулах илтгэлтэй танилцсан.
Тус компанийг байгуулсанаар Монгол улсын экспорт, импорт Монгол Улсын далайн асуудал хэрхэн хөгжих боломжтойг дэлгэрэнгүй танилцууллаа. Мөн Монгол улсын далайн салбарын хүний нөөцийг бий болгоход БНСУ-ын Далайн их сургууль, Солонгос Улсын далайн болон загасны технологийн институт дэмжлэг үзүүлж цаашид хамтран ажиллахаа мэдэгдсэн.
Мөн эдийн засгийн болон худалдааны, үйлдвэрлэлийн чөлөөт бүсийн асуудал ихээхэн анхаарал татаж байлаа. Чөлөөт бүсийг бэхжүүлэх, дэмжих зорилгоор тухайн улсын төр засгаас бодитой ажил төлөвлөж байгаа нь тухайн бүсэд үйл ажиллагаа явуулах хүсэлтэй дотоодын болон гадаадын хөрөнгө оруулагчдад газрын төлбөрийг 50 хүртэл жилийн хугацаатай хөнглөлттэй ашиглуулах, мөн уг бүсэд татвар, хураамжын хөнгөлөлттэй бодлогыг хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаагаа танилцуулсан. Харин дотоодын болон гадаадын хөрөнгө оруулагчид нь тухайн бүс нутагт оруулах хөрөнгийн хэмжээг өндрөөр тогтоох бөгөөд энэ талаар тухайн улсын засгийн газраас эцэслэн шийдвэрлээгүй байна. Уг цогцолбор ашиглалтанд орсноор манай улсад ч далайн тээврийн үйл ажиллагаа эрхлэх, ашиг орлого олох нэн таатай нөхцлүүд бүрдэхээр байгаа юм.