ДАЛАЙН ЗАХИРГААНЫ ХАМТ ОЛОН “ХӨДӨЛМӨРИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ЭРҮҮЛ АХУЙН САРЫН АЯН 2023”-T НЭГДЛЭЭ

Далайн захиргаа нь “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн дэлхийн өдөр” болон Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас зарласан “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сарын аян 2023” арга хэмжээний хүрээнд “Эрүүл аюулгүй ажил - Бидний суурь эрх 2023" уриа дор ууланд алхалт болон спортын дөрвөн төрөлт тэмцээн уралдааныг зохион байгууллаа.

Богд Хан уулын ноён оргил Цэцээ гүн рүү 2023 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр алба хаагчид эрүүл цэвэр агаарт байгалийн сайхантай танилцан алхаж, чөлөөт цагаа хамтдаа үр дүнтэй өнгөрүүллээ.

Хөдөлгөөний дутагдлаас сэргийлэх, эрүүл мэнддээ анхаарахад ууланд алхах арга хэмжээг цаашид уламжлал болгон зохион байгуулж байхаар тогтлоо.

“Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сарын аян 2023” -ын хүрээнд зохион байгуулсан дараагийн арга хэмжээ нь дартс, ширээний хөл бөмбөг, боулинг, ширээний теннис гэх дөрвөн төрөлт тэмцээн уралдаан байлаа. Ажилтнуудыг нийт дөрвөн багт хуваан оролцуулсан бөгөөд 2 дугаар баг нийт оноогоороо  бусдыгаа тэргүүлэн тэмцээнд амжилт үзүүлсэн.

Шинэ мэдээ


Үйл явдлын мэдээ