ТЕНДЕРИЙН УРИЛГА

2022 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр

Тендер шалгаруулалтын нэр: Хяналтын пост (Архангай, Өгийнуурын эрэгт усан замын тээврийн хяналтын пост “хяналтын байр, хашаа, гадна цахилгаан, усан замын зогсоол байгуулах ажил”)

Тендер шалгаруулалтын дугаар: МУДЗ/202302001

Зам, тээврийн хөгжлийн яамны харьяа Монгол Улсын Далайн захиргаа нь тендерийн баримт бичигт заасан шалгуур үзүүлэлт, шаардлагыг хангасан хуулийн этгээдийг Хяналтын пост (Архангай, Өгийнуурын эрэгт усан замын тээврийн хяналтын пост “хяналтын байр, хашаа, гадна цахилгаан, усан замын зогсоол байгуулах ажил”)-ыг гүйцэтгэх тухай тендер ирүүлэхийг урьж байна.

Тендер шалгаруулалт нь багцгүй.

Сонирхогч этгээд худалдан авах ажиллагааны цахим системээр тендерийн баримт бичигтэй үнэ төлбөргүй танилцах эрхтэй бөгөөд тендерийн баримт бичгийн үнийг төлснөөр тендер шалгаруулалтад оролцох эрхтэй болно.

Тендер нь түүнийг нээснээс хойш 28 ба түүнээс дээш хоногийн хугацаанд хүчинтэй байхаар тендерт заах ба 2,250,000 (хоёр сая хоёр зуун тавин мянга) төгрөгөөс багагүй үнийн дүнтэй тендерийн баталгаа ирүүлнэ.  

Тендерийг 2023 оны 05 дугаар сарын 22-ны өдөр 15 цаг 00 минутаас өмнө тендерийн баримт бичигт заасан хэлбэрээр ирүүлэх ба тендерийн нээлтийг 2023 оны 05 дугаар сарын 22-ны өдөр өдрийн 15 цаг 30 минутад зохион байгуулна.

Гадаадын этгээд тендер ирүүлэх эрхтэй эсэх: “Эрхгүй”

Урьдчилсан худалдан авах ажиллагааны урилга эсэх: “Үгүй”

Сонирхсон этгээд тендерийн баримт бичигтэй холбоотой тодруулга, нэмэлт мэдээлэл авах хүсэлтийг доорх хаягаар хүргүүлж болно.

Хаяг: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, Ерөнхий сайд С.Амарын гудамж, Лагшан төвийн 9а тоот өрөө

Утасны дугаар: 51-261489, 70134802

Цахим шуудангийн хаяг: info@monmarad.gov.mn

Шинэ мэдээ


Үйл явдлын мэдээ