ЗТХЯ-ны харьяа Далайн захиргаанаас усан замын тээврийн хэрэгслийн техникийн хяналтын үзлэг, тооллогыг 2023 оны 06 дугаар сараас эхлэн дараах хуваарийн дагуу явуулахаар төлөвлөөд байна. Үүнд:
Усан замын тээврийн хэрэгслийн техникийн үзлэг, тооллогод:
Усан замын тээврийн хэрэгслийн техникийн хяналтын үзлэгт хамрагдахаас өмнө усан замын тээврийн хэрэгслийн өмчлөгч солигдсон өөрчлөгдсөн бол шилжилт хөдөлгөөнийг заавал бүртгүүлсэн байна.
/Дараах QR кодыг уншуулж, “E-Mongolia” порталаар нэвтрэн шилжилт хөдөлгөөнөө хийлгэнэ үү./
Техникийн хяналтын үзлэгт орохдоо дараах баримт бичгийг бүрдүүлэх:
Уг техникийн хяналтын үзлэгээр усан замын тээврийн хэрэгслийн марк, улсын дугаар, хөдөлгүүрийн дугаар, төрөл, зориулалт зэргийг тээврийн хэрэгслийн гэрчилгээний мэдээлэлтэй тулгах бөгөөд усан замын тээврийн хэрэгсэлд зайлшгүй шаардагдах нэмэлт хэрэгслийн /аврах хантааз, галын хор, ослын дохио, уяа оосор, эмийн сан г.м./ бүрдэл, ашиглалтын шаардлага зэргийг шалгана.
Илүү дэлгэрэнгүй мэдээллийг ЗТХЯ-ны харьяа Далайн захиргааны 51-261489, 70134802 утсаар холбогдож авна уу.
Жич: Усан замын тээврийн хэрэгслийн техникийн хяналтын үзлэгийг нөхөж явуулах боломжгүй тул дурдсан хугацаанд усан замын тээврийн хэрэгслээ бүрэн хамруулахыг анхаарна уу.
МОНГОЛ УЛСЫН ДАЛАЙН ЗАХИРГАА