Монгол Улсын Далайн захиргааны дарга, УЗТБХА -ы мэргэжилтнүүд Цахим хөгжил харилцаа холбооны яамны Төрийн цахим үйлчилгээний зохицуулах газрын удирдлагуудтай уулзаж Усан замын тээврийн хэрэгслийн бүртгэл, шилжилт хөдөлгөөн, бичиг баримт, лавлагаатай холбоотой үйлчилгээг иргэдэд түргэн шуурхай үзүүлэх, үйлчилгээг цахим хэлбэрт бүрэн шилжүүлэх, төрийн үйлчилгээний нэгдсэн сиситем E-mongoliа -д холбох асуудлаар уулзаж ярилцлаа.
Тус хэрэгжүүлэгч агентлаг нь нийслэлд болон 21 аймагт үйл ажиллагаа явуулж байгаа үйлчилгээний нэгдсэн төвүүдийг удирдлага, зохион байгуулалтаар хангах, үйлчилгээний стандартын шаардлагыг мөрдүүлэх, нэгдсэн систем нэвтрүүлэх зорилготойгоор Цахим хөгжил, харилцаа холбооны сайдын эрхлэх асуудлын хүрээнд 2022 онд 12 дугаар сард шинээр байгуулагдсан байгууллага бөгөөд төрийн үйлчилгээ үзүүлэх E-mongoliа болон Хурдан зэрэг нэгдсэн системүүдийг хөгжүүлэн ажиллаж байна.
Монгол Улсын Далайн захиргаа нь өөрийн цахим хуудас (www.monmarad.gov.mn)-аар дамжуулан үзүүүлж буй,
зэрэг үйлчилгээнүүдийг /E-mongoliа/ системээр дамжуулан иргэдэд түргэн шуурхай хүргэхээр ажиллаж байна.