ХӨЛӨГ ОНГОЦНЫ БҮРТГЭЛИЙН ЧИГЛЭЛЭЭР ХАМТАРЧ АЖИЛЛАДАГ БАЙГУУЛЛАГЫН ТӨЛӨӨЛЛИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА.

Монгол Улсын Далайн захиргааны дарга болон хөлөг онгоцны бүртгэл хяналтын албаны мэргэжилтнүүд хөлөг онгоцны бүртгэлийн чиглэлээр хамтран ажилладаг Dutch Lloyd- компанийн төлөөлөгчдийг энэ оны 04 дүгээр сарын 28-ны өдөр Далайн захиргааны байранд хүлээн авч уулзлаа.

Тус байгууллага нь манай улсын хөлөг онгоцны бүртгэлд хөлөг онгоц бүртгүүлэх, бүртгүүлсэн хөлөг онгоцонд үзлэг оношилгоо хийж техникийн хяналтыг хэрэгжүүлэх, техникийн холбогдох гэрчилгээ олгох чиг үүрэг бүхий байгууллага ба Далайн захиргаатай 2020 оноос эхлэн хамтран ажиллаж байна.

Энэхүү уулзалтаар хоёр талын одоогийн болон цаашдын хамтын ажиллагаа, хамтран ажиллах гэрээний хэрэгжилт, түүнчлэн ОУДБ-аас шинэчлэн гаргасан жишиг гэрээний загварын дагуу хамтран ажиллах гэрээг шинэчлэн байгуулах шаардлагатай байгаа талаар зэрэг асуудлыг хэлэлцлээ. Мөн Монгол Улсын хөлөг онгоцны бүртгэлд бүртгэлтэй хөлөг онгоцны нөхцөл байдалд анхааруулга, зөвлөмж өгөхийн сацуу Монгол Улсын Далай ашиглах тухай хуулийг дагалдан гарсан дүрэм, журмуудыг танилцуулсан.

 

2023.04.28.

Шинэ мэдээ


Үйл явдлын мэдээ