ДАЛАЙН САЛБАРЫГ ТАНИЛЦУУЛАХ ӨДӨРЛӨГТ ОРОЛЦОВ

   Далайн захиргаа нь тээврийн салбарт үйл ажиллагаа явуулдаг мэргэжлийн байгууллага болохын хувьд тээврийн салбарт мэргэжилтэн бэлтгэж гаргадаг Их, дээд сургуулиудыг дэмжиж ажиллах бодлого барьдаг. Энэхүү бодлогын хүрээнд ШУТИС-ийн Механик тээврийн сургууль (МТС)-тай 2019 онд хамтын ажиллагааны тухай санамж бичиг байгуулсан бөгөөд 2019-2022 онуудад “Далайн тээвэр, боомтын үйл ажиллагаа” сонгон суралцах хичээлийг оюутнуудад зааж, эзэмшүүлэхэд мэргэжлийн туслалцаа үзүүлж ирэв.

     МТС нь тээвэр логистикийн салбарт ажиллах мэргэжилтнийг бэлтгэж буй гол сургууль бөгөөд төгсөгчид нь төр болон хувийн хэвшлийн салбарт, ялангуяа тээвэр зуучлалын салбарт амжилттай ажиллаж байна.

     Далайн захиргааны мэргэжилтнүүд 2023 оны 3 дугаар сарын 21-ний өдөр тус сургууль дээр салбараа сурталчлан таниулах лекц, хичээлийг зохион байгуулж оюутан багш нарын сонирхсон асуултад хариулав.

  Зураг: Далайн захиргааны мэргэжилтэн, III зэргийн офицер О.Дашбалбар өөрийн төгссөн сургуулийн талаар болон хөлөг онгоцон дээр дадлага хийж байсан туршлага, сонирхолтой баримт, түүхээс оюутнуудад танилцуулж байна.

Шинэ мэдээ


Үйл явдлын мэдээ