Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.5 дахь заалт, Засгийн газрын 2023 оны 06 дугаар тогтоолоор “Хяналтын улсын байцаагчийн эрх олгох, цуцлах журам”-аар салбарын улсын ерөнхий байцаагч, улсын ахлах байцаагч, улсын байцаагчийн эрхийг эрхлэх асуудлынх нь хүрээнд тухайн салбарын хяналт шалгалтыг хэрэгжүүлэх чиг үүрэг хамаарч байгаа Засгийн газрын гишүүн олгож, цуцлахаар заасан.
Тогтоолыг хэрэгжүүлж Зам, тээврийн хөгжлийн сайдын тоот тушаалаар ЗТХЯ-ны 17 улсын байцаагч, Нийслэлийн нийтийн тээврийн газрын 17, Нийслэлийн хотын стандарт, хяналтын газрын 5, аймгуудын Засаг даргын тамгын газрын 30, “АТҮТ” ТӨҮГ-ын 51, Далайн захиргааны 3 улсын байцаагч ажиллаж байгаа албан хаагчдад хяналтын улсын байцаагчийн эрх олгоод байна. Улсын байцаагчийн эрхээ авч буй авто зам, авто тээвэр, төмөр зам, далай ашиглалт, усан замын хяналтын гээд нийт 123 улсын байцаагчийн төлөөлөлд ЗТХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга С.Батболд тамга, тэмдгийг гардууллаа.