УЛААНБААТАР ХОТЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭНЭЭС ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ

Монголын “Бодибилдинг, фитнессийн хөгжлийн холбоо”-ноос зохион байгуулсан Улаанбаатар хотын аварга шалгаруулах тэмцээний "Фит" модел ангилалд Монгол Улсын Далайн захиргааны Хөлөг онгоцны бүртгэл, хяналтын албаны мэргэжилтэн О.Анужин оролцож гуравдугаар байр эзлэн, хүрэл медалиар энгэрээ мялаалаа.

О.Анужин нь тус спортоор 1 жилийн хугацаанд, “Leadership” клубт хамрагдан чөлөөт цагаараа хичээллэж, анх удаа тэмцээнд оролцож байгаа бөгөөд тус төрөлд нийт 17 тамирчин хүчээ сорьсон байна. 

Мэргэжил нэгт хамт олон, байгууллагын удирдлагын зүгээс цаашдынх нь амьдралд аз жаргал, эрүүл энх, амжилт, ялалтыг хүсэн ерөөе.

Шинэ мэдээ


Үйл явдлын мэдээ