ХУУРАЙ БООМТТОЙ ХОЛБООТОЙ ДЭЛХИЙН БАНКНААС ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ ТӨСЛИЙН БАГИЙН ЗӨВЛӨХТЭЙ УУЛЗАВ.

 

Монгол Улсын Далайн захиргаа нь НҮБ-ын “Хуурай боомтын тухай” Засгийн газар хоорондын хэлэлцээрийг Монгол Улсад хэрхэн оновчтой нэвтрүүлэх, хэлэлцээрээр олгогдсон боломжийг далайд гарцгүй манай улсын хувьд хэрхэн ашигтай байдлаар зохион байгуулах тухай судалгааг үе шаттай боловсруулан холбогдох яамд, төрийн болон төрийн бус байгууллагуудад хүргүүлж, хурал, семинар, хэлэлцүүлэг хийх замаар таниулсаар ирсэн билээ.

Одоогийн байдлаар Дэлхийн банкнаас хуурай боомтыг байгуулах техник эдийн засгийн үндэслэлийг боловсруулах зөвлөх үйлчилгээг төсөл хэлбэрээр зохион байгуулан ажиллуулж байгаа бөгөөд тус багийн Логистикийн зөвлөх Др.Мөнхболд манай байгууллагад зочлон ирж хэрэгжүүлж байгаа төслийн явцын талаар болон цаашид хийхээр зорьж байгаа ажлынхаа талаар танилцуулав. Тэрээр хэлэхдээ Далайн захиргаа нь Хуурай боомттой холбоотой судалгааг анх боловсруулан, санхүү болон мэргэжлийн тусламжаар хангаж өгөх тухай хүсэлтийг Дэлхийн банканд гаргасан байгууллага болохын хувьд энэхүү төслийн үйл ажиллагаанд илүү ач холбогдол өгч ажиллахыг хүсэж, 2023 онд тодорхой зорилго, зорилтын дагуу хамтран ажиллах сонирхлоо илэрхийлэв.

Далайн захиргааны дарга Д.Отгонсүрэн холбогдох хууль тогтоомжийн хүрээнд хамтран ажиллахад бэлэн байгаагаа илэрхийлсэн ба цаашид үр ашигтай хамтран ажиллах боломжийг эрэлхийлэх болно гэдгийг онцлон хэллээ.

 

                  ДАЛАЙН ТЭЭВЭР, БООМТ АШИГЛАЛТЫН АЛБА

          2022.12.26

Шинэ мэдээ


Үйл явдлын мэдээ