Монгол Улсын Далайн захиргаанаас зарлаж буй ажлын байрны сонгон шалгаруулалтад оролцохыг урьж байна

Ажлын байр: Олон улсын гэрээ, эрх зүй хариуцсан мэргэжилтэн

Тавигдах шаардлага:

  • Дээд, Бакалавр болон Магистрын зэрэгтэй байх
  • Олон улсын харилцаа, Эрх зүйч
  • Мэргэжлээрээ 3-аас доошгүй жил ажилласан байх
  • Англи хэлний ахисан түвшний мэдлэгтэй байх
  • Салбарын үйл ажиллагаа, бодлого чиглэл, эрх зүйн талаар мэдлэг, мэдээлэлтэй байх
  • Албан хэрэг хөтлөлтийн стандарт бүрэн эзэмшсэн байх
  • Эрхэлсэн ажлын хүрээнд албан болон эрх зүйн баримт бичиг болон бусад холбогдох төлөвлөгөө, тайлан боловсруулах, хүнтэй харилцах, багаар ажиллах, хариуцлага хүлээх чадвартай байх, ажил хэрэгч сэтгэлгээтэй, мэдээлэл цуглуулах, дүн шинжилгээ хийх чадвартай байх, өөрийгөө хөгжүүлэх, ур чадвараа дээшлүүлэх эрмэлзэлтэй байх.   

Бүрдүүлэх баримт бичиг:

  • Төрийн албан хаагчийн анкет /Маягт 1/
  • Боловсролын диплом, бусад үнэмлэх, гэрчилгээний хуулбар /нотариатаар гэрчлүүлсэн/
  • Иргэний үнэмлэхний хуулбар
  • Ажил байдлын тодорхойлолт
  • Урьд ажиллаж байсан байгууллагын тодорхойлолт, ажлаас чөлөөлсөн шийдвэр
  • Ажил эрхлээгүй бол оршин суугаа газрын харьяалах хөдөлмөр эрхлэлтийг хариуцсан байгууллагын болон хорооны Засаг даргын тодорхойлолт
  • Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тодорхойлолт
  • 4 хувь фото зураг /4х3/

Бүртгэл:

Баримт бичгийг 2022 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 17:00 цаг хүртэлх хугацаанд дараах хаягаар хүлээн авна.

Баримт бичиг хүлээн авах хаяг:

Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг 8-р хороо, Амарын гудамж, 22-р байр ЛАГШАН ТӨВ, 9а тоот эсхүл info@monmarad.gov.mn цахим хаягаар хүлээн авна.

 

Сонгон шалгаруулалтыг 2022 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 15 цагт Далайн захиргааны байранд зохион байгуулна.

Шинэ мэдээ


Үйл явдлын мэдээ