ЗТХЯ-ны харьяа Далайн захиргаа нь “Зам, тээврийн салбарын үйлчилгээ, үйл ажиллагааг цахимжуулах дунд хугацааны дэд хөтөлбөр”-ийн хүрээнд иргэдэд үзүүлдэг үйлчилгээг цахимжуулах, Төрийн цахим үйлчилгээний нэгдсэн портал E-Mongolia-д нэгтгэх ажлыг үе шаттайгаар хэрэгжүүлэн ажиллаж байна. Энэхүү ажлын хүрээнд усан замын тээврийн хэрэгслийг улсын бүртгэлд бүртгүүлэх, бүртгэлд шилжилт хөдөлгөөн болон хасалт хийлгэх хүсэлтийг E-Mongolia-аар дамжуулан хүлээн авч, шийдвэрлэх боломжтой болоод байна. Иймд аж ахуйн нэгж, байгууллага, иргэд та бүхэн дээрх үйлчилгээг авахыг хүсвэл www.e-mongolia.mn цахим хуудаст нэвтрэн орж, манай байгууллагад хүсэлтээ илгээнэ үү.